Гэнэтийн урилгаас шуудхан татгалз
1. Эр хүн рүү түрүүлж утасдах гэж бүү яар. Өөрөө тань руу утасдахыг хүлээх нь зөв. Утсаар ярьж байхдаа таван хором өнгөрсний дараа эмэгтэй хун түрүүлэн яриагаа эелдэгхэн дуусгаж байх ёстой. Тэгвэл эрчүүд тантай дахин ярихыг хүснэ.
2. Өөрөө санаачлага гарган эр хүнтэй танилцахаас зайлсхий. Хэрэв эр хүний сонирхлыг татаж чадсан л бол тэр өөрөө ирнэ. Үгүй бол ирэхгүй нь тодорхой. Түрүүлж алхам хийвэл та алдаж болох юм.
3. Эрчүүдэд нэг их олон зүйл ярих шаардлагагүй. Анх1ныуулзалт,болзооныхоо үед ямар сэдвээр ярилцахаа сонгоход хэцүү байдаг. Болж өгвөл тэр хүнийхээ ярианы өнгөнд зохицуулан хэлж байгаа үгээ хянахыг хичээгээрэй. Анх уулзах үедээ хүндрэл бэрхшээлээ тоочиж болохгүй.
4. Та ирээдүйн амьдрал, мөрөөдөл, үр хүүхдийн тухай ярих нь эртдэнэ. Өмнөх амьдралынхаа талаар ч бүү дурс.
5. Тэр гэр, ажлынхаа ойрхон байх ресторанд таныг урьвал татгалзаарай. Тэгээд алсхан, хүн багатай газар санал болго. Таны хүслийг биелүүлэх эсэх нь эндээс л харагдана.
6. Санаандгүй байхад ирсэн гэнэтийн урилгыг эмэгтэй хүн хүлээж авахгүй байх нь дээр. Эмэгтэй хүнтэй уулзаж, болзоонд урих гэж үнэхээр бодсон эр хүн цагийг нь тулгалгүй, урьдчилан дуулгах аргаа олдог. Харин гэнэтхэн таныг урьвал эргэлзээтэй гэсэн үг.
7. Ер нь аливаа уулзалт болзоог эмэгтэй хүн түрүүлэн дуусгах хэрэгтэй. Танд таалагдаад, сэтгэл чинь хоргодоод байхад уулзалтаа өндөрлөх нь мэдээж хэцүү. Гэхдээ л анхны болзоог та түрүүлж дуусгах ёстой.
8. Эхэндээ долоо хоногт хоёроос илүү удаа битгий уулзаж бай. Ихэнх хүний гаргадаг том алдаа өдөр бүр уулзаж байснаа сүүлдээ “сонин дээрээ соохолзоно, сониноо буурахаар хоохолзоно” гэгчээр төгсдөг.
9. Эр хүний санаачлагыг бүсгүй хүн дэмжиж байх ёстой. Түүний амьдралын төлөвлөгөөний тухай нэг их Шалгаах хэрэггүй.
10. Бүсгүй та түр зуурын адал явдал хайгаагүй, жинхэнэ амьдралын ханиа хайж яваа бол ор хөнжлийн ажилд бүү яараарай. Эр хүнд яаран биеэ тушааснаар бүсгүй хүн өөрийнхөө үнэ цэнийг тэр хэмжээгээр алддаг байна.
URL: