Израилтай байгуулсан энхийн хэлэлцээрүүдийг ХАМАС хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

index.jpg0500050500 Палестины Үндэсний эрхт байгууллагаас Израилтай байгуулсан энхийн зорилготой бүдүүвч хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Газын зурвас дахь ХАМАС-ыг удирдагч Исмаил Хания 15-нд илэрхийлжээ.

Исмаил Хания мөн өдөр сэтгүүлчид хэлэхдээ, Америкаас санаачлан явуулж буй Палестин Израилийн шинэ ээлжийн энхийн хэлэлцүүлгийг АХМАС эсэргүүцсээр ирсэн. Палестины алдагдсан нутаг дэвсгэрийг ХАМАС буцаан авахаар тэмцэх бөгөөд мөн Палестины дүрвэгчдийг бүх талаар буцаан авчрахыг хичээнэ гэжээ.

Энэ сарын 2-нд Палестины ерөнхийлөгч Махмод Аббас Америкийн хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, бүдүүвч хэлэлцээрийг амжилттай байгуулахын тулд Палестины тал Америкаар тэргүүлүүлсэн НАТО-гийн цэрэг арми Израилийн цэрэг армийг орлон ирээдүйд Палестины нутаг дэвсгэрт хязгааргүй урт хугацаагаар байрлахыг зөвшөөрөх болно гэжээ. Хания үүний тухай хэлэхдээ, энэ нь гадаадын хүчин Палестины нутаг дэвсгэрийг эзэлсээр байх болно гэсэн үг гэжээ.

Өнөө ХАМАС болон Аббасаар удирдуулсан ФАТХ эвлэрэх хэлэлцүүлэг хийж байна. Гэхдээ Палестины хэвлэлийнхэн ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгчийн 14-нд хэлсэн үгнээс иш татсанаар, Аббас Палестинчууд болон ХАМАС-ыг багтаасан бусад эвсэл бүлгийг төлөөлөн Израилтай энхийн хэлэлцүүлэг хийх эрхгүй гэжээ. \Хуар\

china radio


URL:

Сэтгэгдэл бичих