Саймон Валентинаар хүүтэй болжээ
Саймон Коуэлл өчигдөр /II.14/ тохиосон гэгээн хайрын Валентины баяраар хүүтэй болсон байна. Саймоны залуу амраг Лоурен өчигдөр орой 17:45 минутанд 2 кг 900 гр эрүүл саруул хүү төрүүлсэн аж. Гэнэтийн баярт мэдээг сонссон даруйдаа “Авъяаслаг Британичууд” телевизийн шоуны шүүгч Саймон Коуэлл шалгаруулалтаа орхин шууд Нью-Йорк руу нисчээ.
Өдгөө 54 настай Саймон нас хэвийсэн хойно мэндэлсэн анхны үрээ аавынхаа нэрээр Эрик хэмээн нэрлэсэн байна. Саймоны эцэг Эрик нь 1999 онд 81 насандаа зүрхний шигдээсээр нас барсан аж.
Лоурен дуучин Бейонсийн охин Блү Айвигаа төрүүлсэн “Lenox Hill” эмнэлэгт амаржсан гэнэ. Алдартай одуудын үйлчлүүлдэг тус эмнэлгийн нэг хоногийн төлбөр нь 1700 ам.доллар байдаг аж.
URL: