Хэн хариуцлага хүлээх вэ

medeeУИХ-ын чуулган завсарлаад удаагүй байна.

Гишүүд чуулган завсарлах хугацаанд амжиж хөдөө орон нутагт ажиллаж, зарим нь хуулийн төсөл боловсруулаад завгүй байгаа сурагтай. Үлдсэн хэсэг нь халуун орон руу явж, гахай шувууны мах идэж, биеэ тойглож байгаа гэнэ лээ.

Бүтэн жилийн ажлыг нь барж, хаврын урь уначихсан байхад хөрөнгө мөнгө үрж босгож байгаа барилгуудын ажлыг гацаахгүй байх үүднээс гуравдугаар сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж төсвийг нь царцаасан барилгын асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Гэхдээ тэдний амралт тийм ч удаан үргэлжлэхгүй. Учир нь 2014 оны төсөвт тэд тодотгол хийх учиртай. Хугацаа нь удааширсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын төсвийг намрын чуулганаар төсвийг хэлэлцэхдээ царцаасан учраас одоо тэр асуудлаа хэлэлцэх асуудал гишүүдэд байгаа юм. Төсвийн тодотголын нэгдүгээр сард амжиж хийгээд бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө бүх зүйл жин тан болно хэмээн бардам амлаж байсан ч амжаагүй.

Тэгэхээр бүтэн жилийн ажлыг нь барж, хаврын урь уначихсан байхад хөрөнгө мөнгө үрж босгож байгаа барилгуудын ажлыг гацаахгүй байх үүднээс гуравдугаар сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж төсвийг нь царцаасан барилгын асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Гэхдээ царцаасан гэх эдгээр барилгууд хариуцлагагүй байдал, төсвийн цамаан үрэлгэн байдал, авлига, хүнд суртал гэж юу байдаг вэ гэдгийг яруу тодоор харуулж байгаа. Төсөвт өртөг нь жил бүхэн нэмэгддэг атлаа урагш ахисан зүйлгүй хэдэн зуун барилга байшин 21 аймаг, 360 гаруй сумаар дүүрэн байна. Нэг барилгыг хэд хэдэн компани хуваагаад авчихсан, хэн гэж эрх мэдэлтэн хариуцаж байгаа нь тодорхой бус барилга ч тэр дунд байгаа. Тэгсэн атлаа 3.5 тэрбумаар баригдана гэж төсөвлөөд жил бүхэн нэмэгдсээр одоо найман тэрбум төгрөг төрөөс нэхээд байж байна.

Сургуулийнх нь барилга таван жил баригдаж, сурагчид нь багш нартайгаа өөр сургуулиудаар тэнүүчилж явсаар хүүхдүүд нь царай алдаж, багш ажилчид нь ажиллах урам зориггүй болчихож. Сургуулийн дотуур байрны зориулалтаар баригдсан байшинд 30 гаруй хүүхэдтэй хичээллэж, багш хүүхэд хоёр мөргөлдөх шахам суучихаад  хичээл хийж байгаа тохиолдол ч гарч байна.

Эрх баригч намын зүгээс илэрхийлж байгаа байр суурь бол үнэхээр аудитын шалгалтад тэнцэхгүй барилгуудыг цааш нь үргэлжлүүлэхгүй төсөвлөсөн мөнгөөр нь дахин шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилга эхлүүлнэ гэж мэдэгдэж байга

Энэ бүхэн хариуцлага, хяналт гэж хаа хаанаа байхгүй болсны яруу тод жишээ. Энэ жишээ зөвхөн нэг хоёр аймгаар тогтохгүй байгаа юм. Тэгэхээр одоо хариуцлага ярьж эхлэх цаг нь болжээ. Хэн гэдэг эрхэм энд буруутай вэ гэдгийг ялгаж салгах цаг нь болж. Өчнөөн удсан эдгээр барилга мөнгөө аваад, аудитын шалгалтыг аргалаад баригдлаа гэж бодоход олон жил нар салхинд байсан, нэг давхар шилэн хөвөн, тоосгоор босгосон барилга нурахгүй гэсэн баталгаа хаана байна вэ.

Цаашлаад өнөөх барилгыг нь нураачихаад дахин барилга барьж, мөнгө үрлээ гэхэд өмнө нь хэнд ч хэрэггүй балгаст зориулсан хэдэн зуун тэрбум мөнгийг хэнээс нэхэх ёстой вэ. Хариуцлагагүйн зуд гэдэг л бүрэн утгаараа нүүрлэчихлээ. Эрх баригч намын зүгээс илэрхийлж байгаа байр суурь бол үнэхээр аудитын шалгалтад тэнцэхгүй барилгуудыг цааш нь үргэлжлүүлэхгүй төсөвлөсөн мөнгөөр нь дахин шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилга эхлүүлнэ гэж мэдэгдэж байгаа. Тэгэхээр дахиад л бөөн зардал чирэгдэл болж, өч төчнөөн хөрөнгө салхинд хийсэх нь.

Салхинд хийсгэхгүй гэж гүрийгээд чанаргүй барилгуудад нь өчнөөн тэрбумаар нь мөнгийг нь өгөөд бариуллаа гэхэд эрдэнэт хүний амь эрсэдвэл юу болох вэ гэдэг асуудал бий болно. Энэ мэт маш олон учир дутагдалтай асуудал төсвийн тодотгол, царцаасан барилгуудыг тойрчихоод байгаа. Аудитын газрын шалгалт, намын гишүүдээр ахлуулсан царцаасан барилгуудтай танилцах ажлын хэсгийнхэн аймаг, сумдад очиж ажиллахад шалгалтад тэнцэх чанартай барилга гарын таван хуруунд багтахаар цөөхөн байгаа дуулдана.

Хоёр болон түүнээс дээш жил болсон барилгуудын ихэнх нь шалгалтад тэнцээгүй гэх. Тэгэхээр эдгээр сургууль, цэцэрлэгүүдийн ажлыг зогсоож бүр нурааж дахин шинээр барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн үг. Тиймээс одоо энэ замбараагүй байдлыг хурдхан хэлэлцэе. Гуравдугаар сард чуулган зарлаж хэлэлцэнэ гэж налайж суух ч хэрэг алга.

Б.Өнөртогтох

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих