600 төгрөг байсан хар талх 1100 төгрөг болтолоо бараг хоёр дахин өссөн байна…

1455094_490819957698472_1780431675_nОйрхон хүнсний дэлгүүр ороод өнөөдөр жирийн монгол хүнд өдөр бүр тохиолдож байгаа “муухайгаар гайхах”–ыг мэдэрлээ.
Хэдхэн хоногийн өмнө нь 600 төгрөг байсан хар талх 1100 төгрөг болтолоо бараг хоёр дахин өссөн байна. “Гайхамшиг” цааш үргэлжилсээр…Сүү 1750 аас 2150 төгрөг болж.
Сүү гэснээс, европд оюутан байхад яг 45 сент байсан сүү Лхагва гаригт 5 сент-ээр нэмэгдэн 50 сент болход иргэд нь Бямба гаригт эсэргүйцэн жагсаад буцаад үнийн буулгаж байсныг сайн санаж байна.
Тэр үед энэ улсад өөрсдийгөө Хүн гэж үздэг иргэд нь эзэд юм, ардчилал гэдэг чинь яг тэр тэмцэж ялсан “5 ceнт”-д юм байна…гэж ойлгон ухаарч, надад энэ улсыг хүндлэн бишрэх сэтгэл төрж байж билээ.
Жирийн үйлдвэрийн ажилчин хүн доод тал нь 1000 евро гар дээрээ авдаг өндөр цалинтай гадны хүмүүс ингэж тэмцэж байхад. Сарын 100 евроны цалинтай монголчууд юмны үнэ Европын дэлгүүрээс хамаагүй үнэтэй болоод байхад яагаад гүрийгээд бүсээ чангалаад гөлөлзөөд суугаад байна вэ?
Хариулт…Монгол хүн хулчгар аймхай хүлцэнгүй дээр нь яахаа мэдэхгүй мулгуу хоосон тархитай болсон. Монгол хүн болж мөлхөн амьд байгаадаа тэд ноомой идэвхгүйгээр гутран бууж өгчээ!
Шийдэл…Архи ууж тамхиа татхаа зогсоож, ямарч хэрэггүй хошин шог үзэж, найрлаж цэнгээхээ багасгаж, эрүүл зөв хооллохыг хичээж, худал тархийг нь угаах ТВ бага үзэж, хүүхдүүддээ цаг гаргаж хүмүүжүүлэн, өөрийгөө хөгжүүлж гадаад хэл үзэж, олон улсын батлагдсан үнэн бодит мэдээлэл хайж ялгаж олж уншиж, сайн үйлдлийг дэмжиж, буруу зүйл болгонтой эвлэрэхгүй тэмцэх, хүн болж амьдрахын утга учрыг ойлгож бодох, луйварчин дайсан “Төрийг” нэг мөр зайлуулах.
Хойт нас байдаг гэж тэр насандаа сайхан амьдранаа гэж мухар итгэж байгаа бол Байхгүй гэдгийг яг одоо баталгаатай хэлчихье.
Энэ ховор олдох Хүмүүн болж төрсөн аз боломжоо Хүн шиг амар тайван амьдарч, нэр төртэй дуусгах хэрэггүй гэж үү.
Амьдрал бол сайхан, гэхдээ ганцхан амьдрана.
HM Dash


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих