Энэтхэгийн парламентын гишүүн бусад руугаа чинжүү цацжээ
ШИНЭ ДЕЛИ. /Voice of Russia/. Парламентынх нь гишүүн нэг төлөвлөөг батлахыг эсэргүүцэн чинжүү цацсанаар Энэтхэгийн парламентын доод танхимд эмх замбараагүй байдал үүсчээ. Тус улсын өмнөд нутагт Телангана гэдэг шинэ муж байгуулахыг эрх баригч Конгресс намын гишүүн Л Ражагопал эсэргүүцэн ийм үйлдэл хийсэн байна.
Үүний улмаас парламентын зарим гишүүн эмнэлэгт хүргэгдэв.
Урьд өмнө нь тохиолдож байгаагүй энэ зохисгүй үзэгдэл пүрэв гарагийн өглөөгүүр болсон аж.
Телангана муж байгуулах хуулийн төслийг гаргахаар тус улсын Дотоод хэргийн сайд Кумар Шиндэ оролдож байхад Л Ражагопал нэг шил хагалж, бусад руугаа чинжүү цацжээ.
Мөн өөр нэг гишүүн хутга гаргаж ирсэн гэсэн баттай бус мэдээ байна.
Г.Доржханд МОНЦАМЭ
URL: