Идэвхигүй гомо эртэй анх удаа секс хийж үзэхийг хүссэн эхнэртэй эр 18+

gaycouple-640x360ДОХ гэхээр л хүмүүсийн тархи толгойд айдас хүйдсийн манан суунаглаад явчихдаг. Учир нь аль 1990-ээд оноос эхлээд л сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ыг аймшигтай хар мангас, айдас хүйдсийн уурхай мэтээр сурталчилсаар өнөөдрийг хүрчээ. Гэвч ХДХВ ба ДОХ гээч нь байнга л айдас хүйдсээрээ цоллуулсаар байгаад сүүлийн үед Монголчуудыг нэг их айлгахаа байсан байна. ХДХВ/ДОХ-ыг дээрэлхэж байгаа аятай амьсгалын замын өвчин, шувууны томуу, интереовирус, гахайн ханиад гээд л хүнийг шууд л үхүүлдэг аюултай өвчин толгой дараалан гарч ирээд байгаа болохоор бас ч аргагүй юм. Гэхдээ л ХДХВ, ДОХ гээч нь аюултай, айдастай хэвээрээ байгаа гэдгийг мартаж болохгүй. Харин ч тэрхүү айдас нь шинэ шатанд гараад ирсэн байна.

-          Монгол улс нь Орос, Хятад, Солонгос, Америк улсын эрүүгийнхний, хар тамхичдын, сексийн гаж донтнуудын орогнох газар болох магадлал өндөр байгаа. Энэ нь олон жил яригдаж байгаа боловч ажил хэрэг болдоггүй хил гаалийн хяналтгүй байдалтай холбоотой гэж давхар үзэж болно. Тэгэхээр энэ өвчин бол дан ганц хувь хүний эрүүл асуудал бус нийгэм, улс орны хөгжлийн асуудал юм.

-          Та бүхэн интернетээс олонтаа харсан байх. Царайлаг монгол охид, бүсгүйчүүд гадаадын эрчүүдтэй хэрхэн завхайрч, садарлаж байгаа тухай зураг, бичлэг интернетэд зөндөө байх болжээ.

-          Сүүлийн үед амиа золиослогчид бөмбөг дэлбэлэхээ болиод, ХДХВ-ын халдвар тараадаг болсон тухай саяхан Оросын “Аргументы и факты” сонинд гарсныг үзээд, сэтгэл сэртхийх шиг боллоо. Москвад сүүлийн жилүүдэд ХДХВ-ын халдвар тээгчид эрс нэмэгдсэн нь амиа золиослогчидтой холбоотой болохыг тус улсын тагнуулын байгууллага тогтоожээ. Учир нь терроризмтой тэмцэх дэлхий нийтийн хяналт эрс дээшилсэнээр амиа золиослогчид бөмбөг дэлбэлэхийн оронд хамгийн хорлонтой бөгөөд үндэстнээр нь мөхөөж болох ХДХВ-ын халдвар тараах аргыг ихээхэн таашаах болсон байна. Нээрээ ч бөмбөг дэлбэлээд хоромхон зуур амиа алдахын оронд ХДХВ-ын халдвар тараагаад хэдэн жил амьд явах нь тэдэнд арай дээр байх нь ойлгомжтой.

-          ХДХВ-ын халдвар тээгч алуурчид улс орон бүрт өөрийн гэсэн хүрээ тогтоож амжсан бөгөөд ОХУ-д бий болоод байгаа “Хуузтай секс  амиа золиослогчид”-ын бүлэгт Чечений алан хядагчид дайнд ялагдсаныхаа өс хонзонг авдаг бол Англид энэ талаар ил яриад байдаггүй, харин тус улсад оршин суух эрх авч чадахгүй байгаа гадаадын цагаач нар уугуул оршин суугчдаас өс хонзон авах маягаар ХДХВ ба ДОХ өвчин тараадаг байна.

-          Сексээр дамжуулан чимээгүй аллага үйлдэгчид олон улсын бүрэлдэхүүнтэй, тусгай харилцдаг кодтой болчихсон гэвэл та итгэх үү? АНУ-ын ХДХВ-ын халдвар бүхий гэмт этгээд Филипп Падью гэгч нь каратэгийн хар бүс эзэмшигч жирийн нэгэн бөгөөд Техасын прокурын зөвлөх Кертис Говард түүнийг “Удаан ажиллагаатай тэсрэх бөмбөг, үхлийн зэвсэг” гэж нэрлэжээ. Гар хөлөө сарвалзуулж чаддаг энэ эр өөрийн өрсөлдөгч эрчүүдийнхээ эхнэр болон явалддаг бүсгүй болох 11 хохирогч эмэгтэйг тулааны аргаар биш сексээр алж орхижээ.

-          Хар тамхи хэрэглэж байгаад бохир зүүнээс ХДХВ-ын халдвар авсан 22 настай Зуриэл Раш гэгч “Хэрвээ би удахгүй ДОХ-оор үхэх юм бол бүгдээрээ бас үхнэ” гэсэн уриа дэвшүүлээд интернэт сайтад танилцах каталоги гаргаж, өөрийгөө “Туршлагатай эмэгтэйтэй танилцахыг хүссэн зандан залуу”, “Идэвхигүй гомо эртэй анх удаа секс хийж үзэхийг хүссэн эхнэртэй эр”, “Хүч чадалтай залууд хямдхан биеэ тушаах онгон залуу” гэх зэргээр янз бүрээр танилцуулж, өөрийг нь хүсээд ирсэн хүмүүст 25 доллараар биеэ үнэлдэг байж. Мөрдөн байцаагчид түүний бүхий л бузар хэргийг илрүүлж, АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 97 эрэгтэй, 42 эмэгтэйд ХДХВ-ын халдвар тараасан болохыг тогтоосон байна.

-          Эдүгээ АНУ, Орос, Хятад, Англид секс туризм гээчид гэнэхнээр татагдагсдад тусгай анхааруулга өгөөд байна. Өнгөрөгч хавар Шинжаан Уйгарын иргэд өширхөж хорссон хятадуудыг ХДХВ-ын халдвар бүхий тариураар тарьж бахдалтай нь аргагүй өс хонзонгоо авч байсан. Энэ бол аймшигтай мэдээ.

-          Владивосток хотод оршин суух Тулуза гэгч эмэгтэй эрүүгийн элемэнтүүдийн захиалгаар ХДХВ-ын халдвар орон нутгийн нэгэн нөлөөтэй бизнесмэнд санаатайгаар халдаасан тухай мэдээлэл цацагдаж, хүмүүс тухайн үед их л сэрдхийсэн байдалтай хүлээж авч байсан.

Манай залуучууд сүүлийн үед секс турикс гэгчийг ярих дуртай, зарим нь бүр нууцаар оролцдог болсноос гадна интернэт, пейсбүүк, чат мэтээр  гадаад дотоодын эсэн бусын хүнтэй чөлөөтэй танилцдаг болчихоод байгаа. Тэрхүү интернет, чатаар ХДХВ-ын халдвар тэнүүчилж явахыг үгүйсгэх аргагүй болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих