Тагтаа хооллохыг хориглов
Шувууны H7N9 вирусийн өвчлөл Монголд орж ирсэнтэй холбогдуулан иргэдийг тагтаа хооллохгүй байхыг анхааруулсан байна. Мөн иргэдийг шувууны төрлийн мах, махан бүтээгдэхүүн, өндгийг хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлжээ. Одоогийн байдлаар шувууны ханиадаар өвчилсөн манай улсын гурван иргэн III-р төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг эх сурвалж өгүүллээ. H7N9 вирус нь агаар дусал, шууд хавьтлын замаар шувуунаас шувуунд, улмаар шувуунаас хүнд дамжин халдварладаг байна. Шувуу болон мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг Мал эмнэлэг- ариун цэврийн гэрчилгээг үндэслэн худалдан авч хүнсэнд хэрэглэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Б.Заяа montsame
URL: