Чи найз хүүнийхээ нөхрийг хүсээд байна уу…
Ер нь бол сексийн дур хүслээ бид олон хүчин зүйлээс болон хорьдог. Хамт олон, үр хүүхэд, албан тушаал, зан ааш зэргээсээ болоод… Тэгвэл эрхэм бүсгүй тэнд ямар нэгэн “сэжиг” байдаг уу? Тэр эр намайг сонирхож бас хүсэж байгаа бол гэсэн… Харин тэд хэн хэн бэ? Нөхрийн чинь найз, дарга, найз хүүхний чинь нөхөр, найз залуугийн найз залуу гээд…
Ингээд эхлээд дарга:
1. Тэр чамтай ярилцах болгондоо зангиагаа засаж байна уу
2. Чамайг ажил дээрээ ганцаараа үлдэхийг дэргэдээ суухыг уриад өөрөө өрөөн дотуур нааш цааш хольхиж байна уу
3. Чамтай юм ярилцаж байхдаа ард чинь зогсоод сандалын түшлэгийг налж байна уу
4. Эргэн тойронд байгаа хүүхнүүддээ илүү анхаарал хандуулаад чамайг тоохгүй байгаа юм шиг санагдаж байна уу
5. Дарга ямар нэгэн онцын шалтгаангүйгээр чам руу харьцаад байгааг хамт олон чинь гадарласан уу
Аан, харин чи:
1. Дарга дуудах болгонд толио шүүр ч аваад царай зүсээ хардаг уу
2. Тэр чамд ойртох үед нэг салгалаад ч байгаа мэт сандардаг уу
3. Тэр ойр хавьд байхад үргэлж халуун дүүгээд байгаа мэт санагддаг уу
4. Хурал хийж байхад чи ус их уудаг эсвэл уумаар санагддаг уу
5. Мөн ширээн дор та хоёрын хөл тулахад чи ичиж улайдаг уу
Найз залуугийн найз залуу:
1. Эргэн тойрныхон чинь тэр чамайг нэг үл тоомсорлоод байгааг анзаарсан уу
2. Чамайг тэрэнтэй танилцахаас өмнө тэр танайд байнга ирдэг байснаа одоо зочилох нь ховордсон уу
3. Найз залуу чинь найзтайгаа сав л хийвэл жижиг зүйл дээр муудалцдаг болсон уу
4. Ямар нэгэн баярын үеэр тэр залуу бусдаасаа өөр нэг л тийм төлөв байдалтай байна уу
5. Тэр чамайг тэвэрч үнсэх боломж гарсан үед уртаа гэгчийн амьсгаа авч байна уу
Аан, харин чи:
1. Түүнийг дандаа сандаргаад байна уу
2. Түүнд таарах бүсгүйг байнга бодно, хайна
3. Найз хүүхнүүддээ түүнийг хүсээд байна гэж хэлсэн үү
4. Тэр чамайг хүсэж байгаа болов уу гэх бодол хааяа ор ирсэн үү
5. Найз залуу чинь найзыг нь гомдоолоо хэмээн хэлж байсан уу
Найз хүүхний нөхөр:
1. Чиний төрсөн өдрийн өмнө тэр бэлэг сонгох, дэлгүүр хэсэхэд чинь туслаж байна уу
2. Чамайг дэргэд нь байхад найз хүүхэн чинь залуугаа байна байн тэвэрч аваад үнсээд байна уу
3. Үдэшлэгийн үеэр тэр олон хүнээс та хоёрын л яриа нийлээд байна уу
4. Тэр найз залуутай чинь ам зөрөөд маргах гээд байдаг уу
Аан, харин чи:
1. Яагаад ч юм ямар нэгэн байдлаар чамд түүний тусламж хэрэг болоод байна уу
2. Гэнэт тэр танайд зочилоход чи юугаар дайлах вэ гэж сандардаг уу
3. Тэр найз хүүхэнтэй чинь маргалдаад байдаг болсон нь чиний анхаарлыг татдаг болсон уу
4. Машинд нь түүний дэргэд урд суухад сэтгэл нэг л гэгэлзээд тааламжтай байна уу
5. Түүнтэй уулзсан эсвэл тааралдсан орой нь чи нөхртэйгөө орондоо өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болдог уу
За ингээд бүсгүй минь өөрийнхөө эмоцийг нэг сонжоод үзээрэй. Яг хаана нь, хэнтэй сэтгэл догдлол их байгаагаа шалгаарай. Амжилт
Р.Слава
www.fact.mn
URL: