Архины талаар хамгийн түгээмэл худал ойлголтууд
АНУ-ын эрдэмтэд эцсийн мөчид архидалтын жинхэнэ шалтгааныг олж тогтоожээ. Тэдний судалгааны үр дүнд архийг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг анзаардаггүйд донтолтын гол шалтгаан оршдог нь тогтоогджээ. Ингээд бид тэдгээр эрдэмтэдтэй холбогдож, архины талаар хамгийн түгээмэл боловч худал ойлголтуудыг олж мэдэхийг зорилоо. Ингээд та бүхэнд энэхүү мэдээллийг хүргэж байна. Ойр дотны хэн нэгэн тань, магадгүй та өөрөө архитай хэт дотно нөхөрлөчих гээд байдаг бол хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
1. Закуск-ны талаар худал “үнэн”
Хэрэв архи уух үедээ хажуугаар нь сайн юм идвэл бага шартана гэлцдэг.
Энэ бол худал. Үнэн хэрэг дээрээ гэдэс дүүрэн үедээ архи уувал архины үйлчилгээг бага зэрэг хойшлуулахаас өөр зүйлгүй. Гэдэс цатгалан үедээ хоосон үеийнхээсээ арай их ууж болдог, яг тэр үедээ арай бага согтдог. Харин энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та өөрийн биеийн онцлог, архи хүлээн авах чадвараасаа хэтрүүлж ууна гэсэн үг. Гэхдээ уусан зүйл тань эрт оройгүй таны цусанд орж л таарна. Тэгэхлээр уусан хэмжээгээрээ л хордоно гэсэн үг дээ. Мөн өөх тос ихтэй, махан хүнс нь элгэнд хэт их ачаалал өгдөг гэдгийг тооцоолбол архи их уудаг хүмүүс ер нь яагаад элэг муутай байдаг нь илэрхий болно.
2. Архийг градусаар нь ахиулж уух талаар хуурмаг ойлголт
Зөөлөн архины араас хатууг уувал бага шартана гэж үздэг. Энэ нь харин ч эсрэгээрээ ажээ.
Үнэн хэрэг дээрээ ямар ч алкоголийн төрлийн зүйлийг холих л юм бол согтолт, шарталт нэмэгдэж, эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Дараалал үүнд ямар ч хамаагүй.
3. Зүсэм гахайн өөхний домог
Архи уухынхаа өмнө зүсэм гахайн мах идчих юм бол согтдоггүй гэлцдэг. Зөвлөлтийн хайгуулчид хүртэл үүнд итгээд, дагадаг байсан аж.
Үнэхээр согтохыг хүсэхгүй байвал танд архи уухынхаа өмнө маш их буюу ядаж 1 киллограмм гахайн мах идэх хэрэг гарна. Гэхдээ тэгсэн тэгээгүй заавал шартана /хэтрүүлэн уувал/. Тэр шарталт таны хэр согтсоноос биш, уусэн хэмжээнээс хамаарах болно.
4. Устай холих талаар домогАрхи уух үедээ сайн ус уувал шартдаггүй гэдэг.
Үнэн хэрэг дээрээ маргааш өглөө нь та улам их цангах болно. Гол асуудал нь ус дутагдсандаа биш, буруу үед уусандаа байгаа юм. Харин усыг архи хэтрүүлэн хэрэглэснийхээ маргааш нь ууж, цусны эргэлтээ сайжруулах ёстой. Мөн нэг аягаас хэтрэхгүй давстай ус ууж, үлдсэнд нь сайн ус уугаарай.
5. Илчлэгийн талаар худал үнэмшил
Спирт маш их калоритой. Тиймээс архи их уувал таргална гэдэг.
Спиртийг түлш хэлбэрээр ашиглан, шатаавал маш их эрчим хүч ялгаруулна. Гэхдээ бидний биед тэр шаталтын энерги ялгарахгүй. Түүнчлэн бидний бие архийг задалж, гадагшлуулахын тулд их энерги зарцуулдаг. Тиймээс маргааш, нөгөөдрөөс нь тэр энергийг нөхөж авахын тулд хэтрүүлэн идэх магадлалтай байдаг.
6. Дулаацуулдаг гэх итгэлУусны дараа шууд дулаацдаг.
Та үнэхээр дулаацсан мэт санана. Гэтэл энэ бол зүгээр л хуурмаг үзэгдэл. Архи дулаацуулдаггүй, харин ердөө л судсыг тэлдэг байна. Тиймээс дулаацах мэдрэмжийг хүртэхийн тулд архи уух гэж байгаа бол хүйтэн газраас, дулаан гэрт орж ирснийхээ дараа л хийгээрэй. Харин хүйтэн, гадаа архи уух нь жинхэнэ аюулын харанга юм шүү.
Эцэст нь хэлэхэд, “Сархад савнаасаа бусдыг дийлдэг”-гэдгийг бүү мартаарай.
URL: