Жүжигчин О.Долгорын нэрээр хаяг нээж, мөнгө нэхжээ

Сүүлийн үед олны танил хүмүүсийн нэрээр цахим хаяг нээн тэдний нэр төрд халдах хэрэг олон гарах болжээ. Тухайлбал жүжигчин Бооёогийн нэрээр  хэн нэгэн нь фэйсбүүк нээн түүний үзэл бодлыг илэрхийлж байгаа аятай зүйлс бичиж байсан гэх.

 

Харин саяхан жүжигчин О.Долгор гэсэн нэрээр хэн нэгэн нь фэйсбүүк нээсэн байна. Харин үүнийгээ устгахыг шаардахад өмнөөс нь мөнгө нэхсэн байна. Үүнд дургүйлхсэн жүжигчин маань  “Миний зөвшөөрөлгүй О.Долгор гэх нүүр хуудас үл таних нэгэн хөтөлж, эрх чөлөөнд минь халдаж байна.Энэхүү зүй бус үйлдлээ таслан зогсоохыг сануулахад мөнгө нэхэх юм…надад ойлгогдохгүй байна л даа…” хэмээн бичжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих