Хөвсгөл аймагт дахин галзуу өвчин гарлаа
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хуурай хөндий гэдэг газарт хоёр үхэрт галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ. Энэ дагуу үхсэн үхэрт хийсэн шинжилгээгээр галзуу өвчин болох нь батлагдсан байна.
Энэ он гарсаар тус аймагт галзуу өвчний гурав дахь удаагаа тохиолдол гараад байгаа нь энэ юм. Тус аймагт өнгөрсөн оны намраас чоно олноор галзуурч, нэг хүн барьсан талаар өмнө нь манай сайт мэдээлж байсан. Мөн тус галзуу чоно айлын малд ноцож, энэ өвчин бүр дэлгэрсэн тухай мэдээлэл орон нутгаас ирж байсан юм.
Өөрөөр хэлбэл, уг гоц халдварт өвчин нь араатан амьтнаас малд халдаж эхэлжээ. Тус аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн намар галзуугийн 10 мянган тун вакцин татаж авсны 2000 тун нь үлдээд байгаа аж.
URL: