”Эрдэнэс Тавантолгой”-д монголчууд 900 мянга, гадныхан 32.1 саяын цалин авдаг

  Хувиарлалт нь үнэн шог.  “Эрдэнэс Тавантолгой”-н монгол ажилчид сард 900 мянга, харин гадаад ажилтнууд нь 32.1 саяын цалин авдаг гэнэ.
Мөн эх сурвалжийн хэлж буйгаар гадаад  ажилтнуудын байр, орон сууцны зардал хүртэл төрийн халааснаас гардаг байна.  “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын дарга зургаа харин гишүүд  нь 1.8 сая төгрөгийн цалин авдаг тухай ч эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тодруулбал, 2012 онд гадаадын нэг мэргэжилтны сарын дундаж цалин 32.1 сая төгрөг байсан аж.  Энэ нь “Эрдэнэс  Тавантолгой” ХК-иас сарын 1.6 сая төгрөгөөр цалинждаг нэг монгол инженер техникийн ажилтнаас дариу 19.8 дахин өндөр гэсэн үг юм.


URL:

Сэтгэгдэл бичих