Ченжүүд шүлсээ гоожуулаад хэрэггүй! Журам гаргах юм гэнэ
Засгийн газрын хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нисэхэд баригдсан 567 айлын “Буян-Ухаа” хороололд орох хүсэлтэй иргэдэд зориулсан журмыг батална.
Ингэснээр иргэд ямар шалгуур хангах, мөн ямар төрлийн бичиг баримт бүрдүүлэхийг тодорхойлсон журмыг гаргах юм.
Засгийн газраас Буян-Ухаа хорооллын байрныг 1 мкв-ыг 1.280.000 төгрөгөөр тогтоосон.
Мөн тус хорооллын байранд орсон иргэн 15 жилийн дотор бусдад түрээслэхгүй, зарахгүй гэсэн журамтай байгаа. 60 хувь нь төрийн албан хаагч, үлдсэн хувьд нь зорилтот бүлэг буюу өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийг оруулна гэдгийг тодорхойлсон.
Харин ямар журмаар байранд орох материалаа бүрдүүлэхийг өнөөдөр нарийн журамлах юм.Ченжүүдийн гараар оруулахгүйн тулд байр худалдан авахыг хүсэгчдэд онцгой шаардлага тавих юм байна. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй байх, түүнчлэн найман хувийн хүүтэй зээлээр урьдчилгаа 30 хувийг төлөх зэрэг шаардлага тавьжээ.
Орон сууцуудын м.кв-ын үнийг танилцуулъя.
33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг,
-33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг
-66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
СДА ГЭЖ ТЭГЭЭД Л ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭНЭЭ. НЭРТЭЙГЭЭР КАСТЫН СИСТЕМ ЗОХИОЧИХООЧ ТА НАР. ХУВИАРАА АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН ЮУ ВЭ ТА НАРЫНХААР