Манай улс энэ жил 34 сая тонн нүүрс экспортолно
Долоо хоногийн пүрэв гарагт болдог“Ерөнхий сайдын 30 минут”уулзалтын эхэнд “Газар тариалангийн бодлогыг шинэчлэх, экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, утаатай тэмцэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргах гэсэн гурван асуудалд өнгөрч буй долоо хоногт төвлөрч ажиллалаа” гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ.
Өнгөрсөн онд манай улс 18 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил бараг хоёр дахин нэмж, 34 сая тоннд хүргэхээр зорьж байна. Шинэчлэлийн Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн урьдчилсан шалгаруулалт Хөгжлийн банкин дээр хийгдэж байгаа, ирэх долоо хоногт эхний шатны дүнг танилцуулна.
Төрийн бодлогын дэмжлэгээр зах зээлд хямд үнийн жишиг тогтоож буй Буянт-Ухаа орон сууцны хороололд иргэдээс захиалга авах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд онцоллоо 6
Нефть импортлогчид шатахууны жижиглэн худалдааны үнээ өчигдрөөс эхлэн 90 хүртэл төгрөгөөр нэмсэн тухай сэтгүүлчдийн асуултад “Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд шатахууны үнэ өнгөрсөн жил өсөөгүй, харин ч 50 төгрөгөөр буурсан.Өнөөдрийн хувьд үнэ бага зэрэг хөдлөхийг Засгийн газраас хянахгүй байгаа. Харин 90 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл байхгүй. Энэ талаар тодруулна” гэлээ
URL: