Шинзо Абэ NHK-д нөлөө үзүүлж байсныг илрүүллээ

0e4c344ceec6c8c0big  Германы “Франкфуртер Альгемайне” сонины саяхан нийтэлсэн өгүүлэлд, Японы ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн түрэмгий үзэл санааны сурталчилгаандаа NHK-ийг ашиглаж байсныг илрүүллээ гэж дурджээ.

11-нд “Франкфуртер Альгемайне” сонин өгүүлэл нийтэлж, Шинзо Абэ NHK-ийг Японы 2-р дайны үеийн түүхээ давтах сурталчилгааны зэвсэг болгон ашиглаж байсан бөгөөд уг хэрэг нь маш тодорхой бодитой юм. Шинзо Абэгийн томилгоогоор NHK-ийн дарга болсон Кацуто Момийгийн албан тушаал авсан эхний долоо хоногт л дээрх санаа улам тод болсон юм гэж тэмдэглэжээ.

1-р сарын 25-нд, Кацуто Момий тушаалд дэвшсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, “цэрэг цэнгүүлэгч бүсгүйн асуудал нь аль ч оронд байдаг”, “NHK телевиз засгийн газрын үгээс зөрөхийн аргагүй юм” гэж хэлсэн юм. Хойшид NHK телевиз нэвтрүүлэг бүрдээ “Японы байр суурийг” тодорхой тусгаж байх тухай тэрээр мөн шаардсан юм.

“Франкфуртер Альгемайне” сонинд тэмдэглэхдээ, хойшдын гурван жил буюу Кацуто Момий NHK-ийн даргын тушаалыг хашиж байх хугацаанд уг телевиз засгийн газрын сурталчилгааны багаж байх болно гэдгийг түүний байр сууриас мэдэж болохоор байна. Кацуто Момий хэвлэл мэдээллийн талаар мэдлэг хомс, мөн Шинзо Абэгийн дотны хүн төдийгүй түүний үндсэрхэг үзлийг дэмжигч юм. Үүнээс өмнө Кацуто Момий мэдэгдэхдээ, “цэрэг цэнгүүлэгч бүсгүй”-ийн талаар зөвхөн Япон улс шүүмжлэлд өртөж байгаа биш юм гэсэн хэмээн тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих