Нийслэл шүлхий өвчнөөс сэргийлж 124 сая төгрөг зарцуулна

545965a8faa0ed19big

 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малын гоц халдварт өвчин шүлхий гарсан. Харин өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорноговь зэрэг аймгуудад энэ өвчний тархаад байгаа юм. Өвчин гарсан цагаас эхлэн шаардлагатай арга хэмжээг авч байгаа хэдий ч нийслэлийн Багануур дүүрэгт 300 км-ээр ойртсон байна.

Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас тодорхой арга хэмжээ авахаар болжээ. Тухайлбал, хяналтын есөн товчооны дөрөвт нь хамгаалалт гаргахаар болжээ. Мөн зээрийн үргээлгийг хийх аж. Мөн “Хүй долоон хутагт” болох Дүнжингарав уралдааныг болиулах талаар яригдаж байна.

Шүлхий өвчний эсрэг вакцины нөөц дууссан гэнэ. Тиймээс вакцины хангамжийг сайжруулах ёстой болоод байгаа аж. Хяналтын постуудад ажиллах ажилчдын хоол, бензин, ариутгалын бодис гэх мэт зардалд 124 сая төгрөг зарцуулахыг Засаг дарга зөвшөөрсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих