Э.Хишигбаяр: Залуус аа, бидэнтэй нэгдэж хамт аялаарай

76577f631725ad09040ed3ef94dbb2b8МЗХ-ны дэргэдэх “Аялал жуулчлалын хөгжлийн төв” корпорацийн захирал Э.Хишигбаярын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

Манай оронд аялал жуулчлал хөгжихийн хэрээр нилээдгүй тур оператор бий болсон билээ. Тэгвэл залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний аялалын хэрэгцээ шаардлагыг хангах, аялалаар дамжуулан түүх соёл, танин мэдэхүй, боловсрол олгох, аялал жуулчлалын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж олон улсад Монгол орноо сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулдаг “Аялал жуулчлалын хөгжлийн төв” корпораци байгуулагдаад жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна. Энэ удаагийн “Хэрэглээ арилжаа” буландаа тус корпорацийн захирал Э.Хишигбаярыг урьсан юм. Түүнтэй одоо зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилгынх нь талаар ярилцлаа.

Эхлээд байгууллагаа танилцуулаач. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?

Манай байгууллага өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулагдсан. Энэ оноос аялал жуулчлалын төв маань өргөжөөд аялал жуулчлалын корпораци болно гэсэн төлөвлөгөө тавиад Монголын аялал жуулчлалын бүлгэмийн тур оператрууд болон жуулчны бааз, зочид буудлын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн. Ингээд нэгдсэн захиалгын системтэй, нэг дээвэр, толгойтой болъё гэж ярилцсан байгаа.

Манай оронд аялал жуулчлал ямар төвшинд явж байна гэж бодож байна. Танай байгууллага аялал жуулчлалын хөгжилд ямар өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаа вэ?

Манай улсад аялал жуулчлал хөгжүүлэхээр “Visit Mongolia”“Discover Mongolia”гэх мэт уриатайгаар маш олон удаа аялал жуулчлалын жилийг зарлаж байсан. Гэвч тэр бүр амжилттай болж байсангүй. Өөрөөр хэлбэл, тэр болгон жуулчид ирсэнгүй. Манай орон 2012 онд нэг сая жуулчин хүлээж авна гэж байсан ч одоогоор хараахан биелэлээ олоогүй л байна. Бид аялал жуулчлал гэхээр гадны жуулчид ирээд манай улсыг хөгжүүлэх юм шиг боддог. Гэтэл тийм биш. Дотоодын аялал жуулчлалаа сайн хөгжүүлж байж, тэр бааз суурин дээр гадаадын жуулчдыг татах, энэ салбараа хөгжүүлэх боломжтой. Тиймээс дотоодын аялалыг түлхүү явуулах тэр дундаа дотоодын зохион байгуулалттай аяллуудыг зохион байгуулах нь чухал. Тиймээс манай аялал жуулчлалын корпорациас дотоодыхонд зориулсан олон аяллын хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Тухайлбал зөв зохистой байгальд аялах санамжууд, шинэ спортын тусгай сонирхлын аяллын төрлүүдийг сурталчилан олонд таниулах, сургалттай аяллуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дотоод аяллын хүмүүс амарч байхдаа хог новшоо хамаагүй хаядаггүй, машинтайгаа давхиад байдаггүй, хаа сайгүй отоглож буудлууд байдаггүй болгоход анхаарч ажиллаж байгаа юм. Дотоодын аялал хөгжвөл гадаад аялал аяндаа гадаадад хөгжинө. Монгол залуус гадагшаа аялах нь ихэссэн энэ үед гадаад аяллын тур оператор компаниуд бий болсон. Эдгээр компанийн аялал нэг хэлбэр загвартай, үзэх үзүүлбэрүүд нь ойролцоо байдаг бол манай гадаад аяллын онцлог нь ямар нэгэн олон улсын үзэсгэлэн, eventтоглолт дайруулсан, залуусын гэдэг утгаараа аяллын хөтөлбөрт ижил төрлийн үйлчилгээнээс ялгагдах давуу талуудтай. Тухайлбал, барилгын залууст зориулсан үзэсгэлэн гарсан үеэр ч юм уу, тухайн улс орны бүтээн байгуулалттай танилцах, мөн мэргэжлийн дагуу сургалт семинарт хамрагдаж зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгнө. Монголоос тэнд сурч байгаа оюутан залуустай уулзах гэх мэт хөтөлбөрийг багтаасан.

Ижил үйлчилгээ явуулдаг бусад газраас юугаараа онцлог давуу талтай вэ?

Манай орны хувьд аялал жуулчлалын цаг нь зуны улиралд байдаг. Монголчууд ч гэсэн тухайн улиралд аялах дуртай. Гадаадынхан ч мөн адил. Харин сүүлийн жилүүдэд манайхан өвөлдөө гадагшаа их аялдаг болоод байгаа. Монголдоо өвлийн аяллыг хөгжүүлэх зорилгоор маш олон event-үүдийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам болоод Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа. Гэвч үүнд гадаад, дотоодын жуулчид тэр болгон хамрагдаж чадахгүй байна. Тиймээс дотоодын уулын явган аяллын клубууд байгуулагдсан. Манайхан нэг үеэ бодвол амралтын өдрүүдээр ойрхон уул хадаар алхах, аялал нь түгээмэл болж байна. Энэ нь дотоодын аялал жуучлал хөгжих үндэс суурь тавигдаж байна гэж ойлгож болохоор юм. Манай дотоодын аялал жуулчлал хөгжих үндэс суурь тавигдаж байна гэж ойлгож болохоор юм. Манай байгууллагаас ч гэсэн аялах дуртай оюутан залуучуудын клубыг дороо байгуулж эдгээр залуучууддаа чиглэсэн туршлагатай аялагч судлаачид, аяллын мастеруудаас тодорхой хэмжээний сургалтууд зохион байгуулах, мөн гишүүддээ зориулсан олон төрлийн аяллуудыг төлөвлөөд байна. Тэгэхээр аялах сонирхолтой залуус бидэнтэй нэгдээрэй. Залуучуудын холбоо гуравдугаар сарыг “Клубуудын сар” болгон зарласан. 300-аад клуб байгуулахаар төлөвлөөд ажлаа эхэлсэн. Ижил төрлийн сонирхолтой залуус бидэнтэй нэгдэж аялахаас гадна нэртэй аялал жуулчлалын бизнесмен эрхлэгчид болон судлаачдын үнэтэй зөвлөгөө, лекцийг сонсох өргөн боломжийг бий болгосон. Мөн хямд зардлаар нийслэл орчмын аялал жуулчлалын үзмэрүүдийг үзэх сайхан боломж бий. Үүнээс гадна бидний зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцон дадлагажих, туслах хөтөч хийж, цаашид ажлын байртай болох нөхцөлийг ч бүрдүүлсэн. Хувийн болоод төрийн бүхий л байгууллага цасны баяр, зуны зугаалга, өдөрлөг хийдэг. Үүнийг нь манайхан өвөрмөц хөтөлбөртэйгээр зохион байгуулж байна. Тухайлбал нохойтой чарга, морин чарга, цана чаргатай аялал хэлбэрээр хийж өгч байгаа юм. Мөн “Найрамдал” зуслан, “Улаанбаатар” цанын бааз, Горхи Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газруудад байгууллагын цасны баярыг автобус унаа, хоол унд, тэмцээн уралдаантайгаар зохион байгуулна. Залуучуудынхаа сонирхол, хэрэгцээнд тулгуурлан Монгол орныхоо 21 аймгийн гайхамшигт үзмэрүүдийг очиж үзэх боломжийг нээгээд байна. Үүнийгээ аймгуудынхаа Залуучуудын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтайгаа хамтарсан хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд ажилдаа орсон. Тиймээс та бүхэн аймаг аймгийн гайхамшгуудыг үзэх ийм сайхан боломжийг ашиглаарай.

Залуучуудын байгууллагын хувьд залуус руугаа хандсан ямар үйлчилгээг хэрэгжүүлж байгаа вэ?

Манай аялал жуулчлалын корпораци нь Монголын Залуучуудын Холбоотой хамтран ажилладаг улс орнууд, тухайн улсад ажиллаж амьдарч буй Оюутан залуучуудын холбоотой хамтран “Монгол залуусыг дэлхийд хөтөлчилнө” уриатайгаар гадаадад хямд өртгөөр аялуулах гарцыг хайж, хөтөлбөр боловсруулж байна. Дотоодод бол ууланд авирах сонирхолтой залууст зориулсан “Уулчин Монгол”, “Морьтон Монгол” зэрэг хөтөлбөр, хөдөөний амьдралтай танилцахыг хүссэн ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Vision Trip”аялал, “Монгол туургатан” хосуудын аялал зэрэг өөр гэсэн онцлох хэв маягтай аяллуудыг зохион байгуулж байгаа Залуучуудын холбоо энэ онд “Нэгдье залуусаа” гэж уриалж байгаа билээ. Тиймээс залуусыг бидэнтэй нэгдэж, аялалд хамт явцгаая гэж уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих