Хайрын баярыг дэлхийд хэрхэн тэмдэглэдэг вэ
Эртний Ромын эзэнт гүрний үед хайр сэтгэлээр холбогдсон хосуудыг нууцаар адисладаг байсан Валетин хэмээх ламаас үүдэлтэй гэх бөгөөд өөрийн хууль зөрчсөн үйлдлээсээ болж шоронд хоригдож байх хугацаандаа шоронгийн харгалзагчийн охин Астериусыг эмчилжээ. Валентин цаазаар авахуулахын өмнө Астериуст бичсэн сүүлийн захианыхаа төгсгөлд “Чиний Валентин” хэмээн бичсэн нь өнөөг хүртэл хайрын өдрийн уриа болж хэрэглэгдсээр иржээ. Юутай ч хайрын өдрийг улс бүр өөр өөрөөр тэмдэглэдэг ч хосууд зүрхэн хэлбэртэй шоколад нэг нэгэндээ бэлэглэх нийтлэг шинж байдаг аж. Жишээ нь АНУ-д л гэхэд баяр болох долоо хоногийн турш нийт нэг тэрбум ам.долларын үнэ бүхий зүрхэн хэлбэртэй 35 сая гаруй шоколад худалдаалдаг ба 189 сая улаан сарнай борлуулдаг гэсэн тооцоо байна.
Валентины өдрийн сонирхолтой баримтууд
-Энэ өдөр хуримаа хийх хосуудаас гадна хагалгаагаар хүүхдээ төрүүлэх явдал сүүлийн арван жилд ихээр нэмэгджээ.
-Валентинаар эрчүүдийн хэтэвч нимгэрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өдөр нэг эр хүн чихэр, шоколад, үзвэр, оройн хоол гэх зүйлсэд дунджаар 130 ам.доллар зарцуулдаг аж.
-Бэлгэвч үйлдвэрлэдэг “Durex” компанийн судалгаагаар Валентины өдөр тус резинэн бүтээгдэхүүний борлуулалт 25-30 хувиар өсдөг байна.
- Мөн жирэмсний сорил худалдан авах эмэгтэйчүүдийн тоо сарын сүүлээр нэмэгддэг гэнэ.
-Эмэгтэйчүүд цэцэгнээс илүү хайрын үгстэй ил захидал авахыг хүсдэг ч эрчүүдийн 73 хувь нь цэцгийг илүүд үзэж, бэлэглэдэг гэсэн судалгаа байдаг аж.
-
ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАЛЕНТИНЫ ӨДРӨӨР Их Британи. Гэгээн Валентиний өдрийг Англичууд хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг бөгөөд Валентины өдөрт зориулсан хамгийн их дуу, шүлэгтэй улс аж. Энэ улсад Валентины өдөртэй холбоотой мухар сүсгийн уламжлалт хэв маяг элбэг. Жишээ нь, нөхөрт гараагүй эмэгтэй энэхүү өдөр хамгийн түрүүнд таарсан танихгүй эрэгтэйтэй төстэй царайтай хүнтэй ирээдүйд гэр бүл болно хэмээн итгэдэг. Мөн Валентины өдрийн урд орой дэрэн доогуураа дөрвөн ширхэг лаврын навч хийн унтвал ирээдүйн ханиа зүүдэлдэг хэмээн үздэг байна.
-
АНУ. Харин Америкт шоколад үйлдвэрлэлийн компаниуд Валентины өдөрт зориулж бүтээгдэхүүнээ өөр төрлийн сав баглаа боодол, өнгө төрхтэйгөөр гаргадаг байна. Жишээлбэл, та бидний сайн мэдэх Марс, Сникерс, М энд М’с, Твикс гэх мэт шоколадууд зүрхэн хэлбэртэй эсвэл ягаан, улаан өнгөөр савлагдан худалдаалагддаг. АНУ-д энэ өдөр хайртай хосуудаас илүүтэйгээр хүмүүс дотны, талархаж явдаг хүмүүстээ баярын мэндчилгээ, шоколадыг өгдөгөөрөө онцлог. Энэ үеэр хүмүүс бие биедээ ихэвчлэн “Үнсэлт ба Тэврэлт” (Kisses and Hugs) хэмээх жижиг шоколадыг өгдөг байна
-
Япон. Азийн орнуудаас Японд хамгийн анх Валентины баяр албан ёсоор үүссэн гэж үздэг. Учир нь чихэр, шоколад үйлдвэрлэдэг “Morozoff” компаниас өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор Европт дэлгэрээд байсан энэхүү баярыг нэвтрүүлсэн түүхтэй. Тэд Валентины баярт зорилж 1953 оноос эхлэн зүрхэн хэлбэртэй шоколадыг хамгийн анх үйлдвэрлэж байсан нь өдгөө ч энэ нь баярын салшгүй нэг хэсэг болсон байна. Японд Валентины өдрөөр өсвөр насныхан таалагдсан хөвгүүндээ хайраа илчилж шоколад бэлэглэдэг бол гуравдугаар сарын 14-нд хариу сэтгэлээ илэрхийлэх бол шоколад бэлэглэдэг байна. Энэхүү өдрийг “White day” буюу “Цагаан өдөр” хэмээн нэрийджээ. Японд Валентины өдөрт зориулсан гурван төрлийн шоколад байдаг аж
-
Гири-шоко (giri буюу талархал) хэмээх шоколадыг найз, ангийн хүүхэд, ажлын газрын хүн, даргадаа гээд тухайн хүн талархлаа илэрхийлэхийг хүссэн хэнд ч өгөх боломжтой, үнэ нь ч хямд байдаг аж. Харин сайн найзууд бие биендээ томо-шоког (tomo буюу найз) бэлэглэдэг бол хонмэй-шоко (honmei буюу дуртай, хайртай) хэмээх шоколадыг хайртай залуудаа бэлэг болгон өгдөг гэнэ. Өмнөд Солонгос. Валентиныг тэмдэглэх хэв маяг ерөнхийдөө Японыхтой төстэй. Мөн Солонгос залуу хос сар бүрийн 14-нийг онцгой өдөр болгон тэмдэглэдэг. Тэдгээрийг дурдвал (нэгээс арванхоёрдугаар сар хүртэл): 1. Лааны өдөр (Candle Day) 2. Валентины өдөр (Valentine’s Day) 3. Цагаан өдөр (White Day) 4. Хар өдөр (Black Day) 5. Сарнайн өдөр (Rose Day) 6. Үнсэлтийн өдөр (Kiss Day) 7. Мөнгөн өдөр (Silver Day) 8. Ногоон өдөр (Green Day) 9. Хөгжмийн өдөр (Music Day) 10. Дарсны өдөр (Wine Day) 11. Киноны өдөр (Movie Day) 12. Тэврэлтийн өдөр (Hug Day) хэмээн тэмдэглэдэг байна. Солонгосчууд энэхүү баяраар мөн амраг хайртдаа гэлтгүй дотны хэн нэгэн хүндээ талархаж, бэлэг сэлт өгдөг.
URL: