Н.Алтанхуяг ахаа Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт дүүргэсэн нөхөр л дэд захирал болчих юмаа?

 527-1392275815598930_454813797894406_2044816334_n

    Хуучин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар УБЭҮ-ийн захирлын хүү  Г.Тэмүүлэн  ажиллаж байгаад чөлөөлөгдсөн бол шинэ захиарлын чимээ тийм ч сайн байсангүй.
Ноён Н.Алтанхуяг сайд гуйн найз гэх “Алтан гадас” фракцийн Ц.Сосорбарамын хүү С.Цэлмэг гэгчийг дэд захиралын орон тоонд суулгасан. ЗАХИРАЛ ШҮҮ!!!

      Инженерийн боловсролыг хоёрхон жилийн дотор эзэмшсэн мэдлэгтэй ч гэмээр шинэ захирал маань англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт дүүргэсэн, менежментийн сургалтанд хамрагдсан, нэг сургалтын төвд компьютерийн операторч хийж байсан, бас болоогүй хогны судалгаанд явж байсан зэрэг их л сонин содон намтартай юм билээ.

      Юутай ч ард түмний 1072 ширхэг хувьцааны өрөнд хамаарагдаж байгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ны дэд захирал С.Цэлмэгийн хийсэн сурсныг сонжвол:

  /Залуу хүн гэхэд уг нь ч урт дараалал шиг харагдаж байх юм ухааных нь урт юу болоо/

-2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг  гүүр, туннелийн инженер мэргэжлээр төгссөн

-2004-2005 онд Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, усны барилгын “Экос” ХХК-д захирлаар ажиллаж байжээ.

-Мөн 1998 онд СОНИ сургалтын төв, Компьютер операторч

-2009-2010 онд Египт улс, Төрийн захиргааны институт, Төрийн удирдлага,

-2010-2011 онд Недерланд улс, ЮНЕСКО-АЙ ЭЙЧ И институт, Усны салбарын бичгийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт,

-2013 онд АНУ-ын Виржиниа мужын Тайсан коллеж, Олон нийтийн харилцаа, Сүлжээний харилцааны менежментийн сургалтад тус тус мэргэжил дээшлүүлсэн

-Мөн 2005-2006 онд JICA-Улаанбаатар хотын хогны менежментийн төсөлд судалгааны багийн ахлагч

-2006-2007 онд АХБ-Орон нутгуудын нийтийн ахуйг сайжруулах 2-р үе төсөлд хуурай хог хаягдал, байгаль орчин хариуцсан дотоодын зөвлөх

-2007-2010 онд Зам тээвэр, аялал, жуулчлалын яам, ЭЗХАГ-т мэргэжилтэн

-2007-2010 АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

-2008-2012 онд Хан-Уул дүүргийн  ИХТөлөөлөгч, Байгаль орчны байнгын хорооны дарга

-2008 он хүртэл Байгаль орчин, усны барилга байгууламжийн “Шинчи баян” ХХК-д захирал,  2012 оноос одоог хүртэл  Хан-Уул дүүргийн ИХТ-ийн төлөөлөгчөөр  тус тус ажиллаж байгаа аж.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих