Дахиад нэг Дэнзэн “төржээ”
Тэгвэл Н.Алтанхуяг дахин нэг Г.Дэнзэнтэй болсон тухай чих дэлсэв. Тэрээр намын даргын ажлыг дангаар хийж байх үед нь өмнө нарийн бичиг, туслахын ажлыг нь хийж байсан эмэгтэйгийн нөхөр болох Р.Отгонтулгыг Ерөнхий сайд болсныхоо дараа Орон тооны бус зөвлөхөөрөө ажилд авчээ.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зөвлөх гэж байгаа.
Зөвлөх Р.Отгонтулга мөн л хүргэн Г.Дэнзэн шиг аашлах болсон гэнэ. Бондын хөрөнгөөр хэрэгжиж төслүүдэд хуруу болон хошуу нэмж, бондын зарцуулалтад өөрийн сонирхлоор нөлөөлсөөр ирснийг Төрийн ордон хавийнхан хийгээд улс төрийн хүрээнийхэн ам дамжин ярьж байна. Ялангуяа цахим төслүүд зөвлөх Р.Отгонтулгын ил далд зааварчилгаа, зөвлөгөөгүйгээр хэрэгжихээ больсон гэнэ. Олны ярих нь, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүргэн Г.Дэнзэнгээс илүүтэйгээр “сүүдэртүүлэх” хүн бол энэ Р.Отгонтулга зөвлөх шүү дээ гэлцэж байна.
С.Балжир
polit.mn
URL: