Катя Зол Ерөнхийлөгчид таалагдав

Загвар зохион бүтээгч Катя Зол эх орноо төлөөлөн Нью Йоркийн загварын долоо хоногт оролцож, олон орны уран бүтээлчдийг шуугиулж байгаа билээ.Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Катя Золоор бахархаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Энэ тухайгаа Ерөнхийлөгч “Бахархмаар юм. Нью Йоркын загварын шоунд Катя Золын загварууд олны анхаарлыг татжээ. Ийм авъяас, бүтээл, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Монгол брэнд гэдэг чинь жинхэнээсээ энэ шүү дээ” хэмээн бичсэн байна.

 Ийнхүү Монгол загваруудыг Нью Йоркийн тайзнаа амжилттай толилуулж байгаа Катя Зол төрийн тэргүүнээс хүртэл урмын үг сонслоо.


URL:

Сэтгэгдэл бичих