Монголын ойн санг утгахаар шийдэв үү сайд аа

оюунБайгаль орчны яамны сайд С.Оюун уг нь “Иргэний Зориг Ногоон нам” хэмээн байгаль эхийн талаар мөн хүн ардын нийгмийн амьдралыг ярьсаар гарч ирсэн тэрч утгаараа энэхүү албан тушаалд тохоон томилогдсон байх. Гэтэл сайдын зөөлөн сандалд суунгуутаа л өнөө хэлж яриад байсан үлгэрээ бас мартав уу гэлтэй Эх орон байгаль эхийн амь болсон байгалийн их хүчилтөрөгчөөр биднийг тэжээн тэтгэж байдаг модоо тартагт нь тултал тайрч огтлох зөвшөөрлийг олгож эхэлсэн нь харамсалтай.

Хэдийнээ модоо бараад байгаа Монгол улсын модтой ганцхан аймаг Сэлэнгэд гэхэд л нарсгүй болсон Мандал суманд 8,000 м3 үйлдвэрийн зориулалттай үндсэн огтолгооны зөвшөөрөл, Монголын уушиг болсон Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэхэд л 10,000 м3 хол илүү мөн адил огтлох зөвшөөрөл өгч Монголынонд аюулын харанга дэлдэж эхэллээ.

Өнөөдөр Монголын мод нийт газар нутгийн 6%-тай хүрэхтэй үгүйтэй байгаа модыг тайрч огтлох хулгайчид дээр нь энэ их хэмжээний мод бэлтгэх зөвшөөрөл байхад эх нутагт маань мод үлдэх болов уу? ОХУ-аас экспортлох мод манай Монголын байтугай Хятадын зах зээлийн модны хэрэгцээг хангахаар байхад энэхүү их хэмжээгээр мод бэлтгэх гээд байгаа нь ямар учиртай юм бол.

Өглөө өдөр, шөнө оройгүй зөөх модны хулгайчидтай тэмцэх гээд толгойгоо гашилгаж суугаа Монголын Ногоонтонууд, Ой мод байгаль дэлхийгээ хамгаалагчид, Монгол улсын засгийн газартай тэмцэх үү? Эс бөгөөс Засгийн бодлогыг гажуудуулж байгаа эрхэм сайдтай тэмцэхүү хэмээн уураа барж суугааг нуух юун билээ.

Монголын ойн сан хөмрөгийг хайрлан хамгаалах учиртай энэхүү төрийн хүний үйлдэл сэдэж байхаар өөр зүйл хийвэл дээрсэн. Монголын мод, ойн санг хайрлан хамгаалж утга учиргүй их огтолгоо хийхийн оронд арай өөр арга сэдэж олохгүй бол эрхэм сайд С.Оюуныг огцруул хэмээн шаардах “Ногоон хөгжилтөн”-үүдийн их эсэргүүцэл ардын тэмцэл болон өрнөхийг үгүй гэх газаргүй боллоо.

Сонгуулийн үеэр ард түмэндээ хайртай дуртайгаа амлан уйлан хайлан хамаг бүх авъяасаа гарган цурхирчаад эрх мэдэл сандал суудалд тухалмагцаа эх орон руугаа, байгаль дэлхий рүүгээ халдан довтлож буй үйлдлээ нэн даруй зогсоож ахин хянан үзэх нь ирээдүй хойчоо бодсон дээр биш үү эрхэм сайд аа

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих