Шүлхий өвчнөөр гурван аймагт 587 мал өвчилжээ
Мал гоц халдварт шүлхий өвчин өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын найман суманд илэрсэн.
Уг өвчин анх илэрснээс хойш нийт 517 малд өвчний халдвар илэрснээс 512 малыг тусгай цэг байгуулан устгалд оруулжээ.
Сүхбаатар аймагт анх шүлхий өвчний голомт илэрсэн. Өвчний голомт өнгөрсөн сарын 27-нд Онгон сумын нэг, гуравдугаар багт сэжигтэй малаас дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид өнгөрсөн сарын 30-нд хийсэн шинжилэхэд малын халдварт өвчний “А” ангилалд багтдаг олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон юм.Улмаар тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад малын халдварт өвчин тархсан. Эдгээр сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн нутагт орших “Дунд булгийн эх” гэдэг газарт энэ сарын 7-ны өдөр нэг үхэр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэй байсныг шинжилхэд мөн шүлхий өвчний халдвар илэрсэн байна. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдад шүлхий өнчин илэрснээр энэ сарын 10-ны өдрөөс хорио цээр тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүсэн ажиллаж байгаа аж.
Анх өвчний халдвар тогтоогдсон нэгдүгээр сарын 27-нд нэх аймагт өвчилсөн малын тоо 86 байсан бол, өнөөдөр хүртэл 20-иод хоногийн хугацаанд гурван аймагт өвчтэй мал 587 болж тархалтын цар хүрээ нэмэгдсээр байна.
Шүлхий өвчин гарсан цагаас эхлэн Улсын онгой комисс хуралдаж, холбогдох байлгууллагуудаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа аж. Одоогийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, хөрш аймаг, сумдад өвчний тандалт судалгааг хийж цаг тухайд нь авч ажиллаж байна. Мөн 309 мянган малд өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинийг хийж, өвчний голомтод 300 гаруй хүн 100 гауй техниктэй ажиллаж байна гэж мэдэгдэж байгаа.
Гэсэн ч өвчин гарсан цагаас хойш эрчимтэй тархаж байна. Анх өвчний халдвар тогтоогдсон нэгдүгээр сарын 27-нд нэх аймагт өвчилсөн малын тоо 86 байсан бол, өнөөдөр хүртэл 20-иод хоногийн хугацаанд гурван аймагт өвчтэй мал 587 болж тархалтын цар хүрээ нэмэгдсээр байна. Одоогийн ханшаар нэг үхэр 1 сая төгрөг гээд бодхоор малчдын 587 сая төгрөгийн эд хөрөнгө устчихлаа. Улсын онцгой комисс хуралдаанаас хойш ямар ч үр дүн гарсангүй. Ер улсын онцгой комиссын гишүүдээс газар дээр нь очиж танилцсан хүн байхгүй. Орон нутгийнхан боломжоороо өвчний голомтыг аргацааж байгаа бололтой.
Мөн анх Сүхбаатар аймагт одоо Хэнтий, Дорноговь өвчин тарчаад байна. Цаашлаад Говьсүмбэр аймаг, Багануур, Налайх дүүрэг гээд Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэлд хотод орж ирж болзошгүй байна. Өнөөдөр мал өвчилсөн мэдээ л тархаад байгаа болов ч шүлхий хүнд халдварладаг гэдэг шинжлэх ухаанаар батлагдчихсан аж. Уг өвчин хүнд халдаварлах тохиолдол маш бага байдаг боловч хүн энэ вирусээр халдварласан тохиолдол дэлхийд 43 бүртгэгдсэн байдаг. Хүний хувцас эд юманд шүлхийн бирус гурван долоо хоног амьдрах чадвартай аж.
Д.Мягмардорж
Улс төрийн тойм
URL: