Хуурамч бараа бүтээгдэхүүний талаархи мэдээллийг худалдаж авч байна
Солонгос улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг Хятад болон өөр бусад оронд дууриалган хямдхан үнээр үйлдвэрлэж улмаар Солонгосын зах зээл дээр худалдаж байгаа тухай мэдээллийг Солонгосчууд худалдан авч байна.
Иргэн 20 сая воноос давсан хуурамч барааны тухай мэдээлэл өгсөн тохиолдолд 200 мянган воны урамшуулал авдаг байсан бол шинэчилсэн хуулиар нэг сая хүртэлх воны хуурамч бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэлсэн бол 200 мянган вон , 5 тэрбум хүртэлх воны бараа илрүүлсэн бол 40 сая воны шагналын мөнгийг олгох ба нэг иргэн жилдээ хамгийн ихдээ таван удаа, нэг удаадаа 10 хүртэлх сая воны мөнгөн шагнал авах боломжтой болжээ.
Хуурамч барааны тухай мэдээллийг өндөр үнэтэй худалдан авснаар Солонгосын зах зээл дээрх хуурамч барааны тоо багасч, иргэдийн бараа бүтээгдэхүүнд тавих хяналт сайжрах болно гэж үзжээ.
URL: