BX-ийнх бүл нэмнэ
Дуучин ВХ сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэйгээр хувийн амьдралдаа цаг заваа зориулж байна. Учир нь эднийх тун удахгүй бүл нэмэх аж. ВХ энэ талаар олон нийтээс нууцалж байсан ч эхнэр Үен нь хөл хүнд, удахгүй охинтой болно гэх мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Бүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа өхөөрдөм нэгэн зургийг байршуулан “Ээж нь бага охиноо” хүлээсээр хэмээн бичжээ. Үүнээс гадна Үен өөрийнхөө хөл хүнд төрхийг цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцжээ.
URL: