“Анхаар дотор чимээгүй” кино Валентиний баярын өдөр нээлтээ хийнэ
Кино урлагийн дээд сургуулыг 2008 онд МУГЖ Б.Жараглсайхан багшийн удирдлаганд төгссөн нэг ангийн залуус “АNT” entertainment-ийг байгуулан мэргэжийнхээ төлөө үнэнчээр ажиллаж эхэлцгээжээ. Тэрээр “Сrystal optic studio”-той хамтран “Анхаар Дотор Чимээгүй” хэмээх уран сайханы бүрэн хэмжээний киног эхлүүлсэн бөгөөд, төлөвлөгөө ёсоор гурван сарын дотор киног хийж дуусгах зорилготой байсан ч анхны зураг авалтаа эхлүүлсэн 2011 оны 8 сараас хойш тэд гурван жилийг ардаа орхиж, эдүгээ 2014 оны 2 сарын 14 нд албан ёсоор нээлтээ хийх гэж буй юм.
Монголын кино урлагийн түүхэнд анх удаагаа хэмээгдэж буй киноны уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг үзэгчдэд үзүүлэхээр зорьсон тус киноны Найруулагч, Зураглаачаар Н. Отгонбаяр ажилласан бол Зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат, Хөгжимийн зохиолчоор П. Гэрэлтод, Зураачаар Б.Сүхтогоо, Дууны найруулагчаар М.Өлзий орших, Туслах найруулагчаар Л. Сумьяабазар, Нүүр будагчаар Л.Цэрэндулам, Э.Оргилмаа нар ажиллажээ. Түүнчлэн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин М.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Батхүү, жүжигчин Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын авъяаслаг уран бүтээлчид тогложээ.
Киноны нэр танд учир битүүлэг санагдаж мэдэх юм тэгвэл таньд туслахад Киноны нэр болсон “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ”… гэдэг үг бол кино найруулагчийн команд бөгөөд зураг авалтын талбайд Мотор гэж төгсөгснөөр зураг авалт эхэлдэг номтой ажээ.
“Анхаар дотор чимээгүй“ кино гурван сар биш гурван жил хийгдэж дууссан шалтгааныг кино багийнхан нуухыг хүсээгүй бөгөөд тэдэнд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байжээ. Гэсэн ч хийж бүтээх хүслээр нэгдсэн залуус зорилгодоо хүрч ийнхүү киногоо дуусгаж нээлтийн хийх гэж буй юм.
Монголын кино урлаг өдрөөс өдөрт хөгжиж буй нь тод илрэл нь өдөр шинэ кино нээлтээ хийж байгаас харж болох юм. Гэтэл монголын кино урлаг Хөгжиж байна гэдэг нэг хэсэг байхад Мөхөж байна гэж хэлэх хүмүүс ч бий. Тэгвэл “Анхаар дотор чимээгүй“ хэмээсэн кино нь 80-н жилийн түүхтэй Монгол киноны ассан бамбарыг бөхөөлгүй авч яваа залуусын тухай өгүүлэх бөгөөд тэдэнд тохиолдох жаргал зовлон, хүндрэл бэрхшээл , инээд хөөртэй, камерын ардах амьдралыг үзэгч түмэнд кино найруулагчын хэлдэг үгээр нэрлэгдэн хүрч буй юм. Киноны үйл явдал Тэмүүжин, Хүслэн хэмээх хоёр найз кино хийхээр шийдэж байгаагаар эхлэх бөгөөд тэдэнд тулгарах олон саад бэрхшээл, түүнийг даван туулж буй сонирхолтой үзэгдлүүдээр үргэлжлэх аж. Ингээд эрхэм үзэгчид, кино сонирхогч та бүхнийг киноны уран бүтээлчдийн өөрсдийнх нь амьдралын бодит байдлыг үзүүлэх “Анхаар дотор чимээгүй“ уран сайханы киноны албан ёсны нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
URL: