Бага насны хүүхэд цонхоор унаж нас барсан хоёр тохиолдол гарчээ

homealonee

Эцэг эхийн хараа хяналт муугаас болж олон давхар байрны цонхоор хүүхэд унах тохтиолдол цөөнгүй гарах болсон байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, ганцааранг нь үлдээх тохиолдолд цонхондоо хязгаарлагч хийх, доод салхивчийг нь онгойхгүй болгох хэрэгтэйг анхааруулж байна.
Сэрэмжлүүлэг болгон мэдээллэхэд: Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг “Хилчин” хотхоны III давхрын цонхоор  хүүхэд унаж гэмтсэн гэх мэдээлэл ирсэн байна. ГССҮТ-д очсон хүүхдийн эмч нар “Бага насны хүүхэд өдөртөө гэртээ харах хүнгүй үлддэг. Тэр үедээ цонх тагтаа онгойлгож харах гэж байгаад унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Манайд энэ он гарсаар 3-4 хүүхэд ирж эмчлүүлсэн” гэсэн мэдээлэлийг өгчээ.
Харин цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр энэ он гарсаар байрныхаа цонхоор таван хүүхэд унаж гэмтжээ. Орон сууцны цонхоор унасан хүүхэд нас барсан хоёр ч тохиолдол Сүхбаатар дүүрэгт гарсан.  Мөн барилгын компаниуд ч энэ байдалд анхаарах хэрэгтэй болжээ. Барилга барьж буй компаниуд цонх суурилуулахдаа доод салхивчийг нь нээгддэггүй, эсвэл хязгаарлагчтай хийх шаардлагатай байна” гэдгийг анхааруулж байна.

URL:

Сэтгэгдэл бичих