Хоёрхон килограмм махны үнээр илүүлчилсэн тэтгэвэрийн нэмэгдлийг эсэргүүцэж ахмадууд өнөөдрөөс жагсана

Засгийн газраас он гараад тэтгэвэр тэжээлийг нэмэгдүүлэх тухай “гоё мэдээ” гаргаж нэмэгдлийг хэзээ өгөх нь тодорхой юм ярьж байснаа сар шинийн өмнөхөн сэмхэн нэмээд асван. 15-30 хувиар нэмэгдүүлсэн гэж үр хүүхдэд, учир мэдэхэд нь тайлбарлачихаад угтаа 20 мянган төгрөг л тэтгэвэрийн нэмэгдэл гэж илүүлчилсэн.
Гурил будаанаас эхлээд өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадсан энэ үед 20 мянган төгрөг гэдэг аятайхан шөл гаргачих 2 кг махны ч үнэ хүрэхгүйд буурай нарын гол гонсойж, хоёр жил тэтгэвэр нэмээгүй байж байгаад ийн нэмсэн нь  ахмад настнуудыг багагүй бухимдуулжээ.
Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэвэр нэмэх мөнгийг төсвөт суулгах саналыг гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.  Мөн тэд энэ оны эхний улиралд багтаан тэтгэврийг дорвитой нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдрөөс эхлэн Чингисийн талбайд жагсахаар болсноо мэдэгджээ.
Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих