15 саяар өөрийгөө шагнасан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго 8 сая төгрөгний олговор авч ажилдаа буцан томилогдлоо


Албаны төсвөөс 15 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан хэргээр  үүрэгт ажлаасаа чөлөөлөгөдөхөд хүрсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын гомдлыг өчигдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж эцэстээ бүх асуудал түүний талд шийдэгдсэн.

Шүүхийн тогтоолд тусгаснаар “Нэхэмжлэгч Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 сая төгрөгийг хариуцагч Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэсэн байна.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих