Ухаангүй төр урагшгүй албат
БШУЯ-ын стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга хадагтай Б.Насанбаяр ҮОНРТ-ээр боловсролын тухай ярилцлагандаа хичээлийн программаас уран зохиолын хичээлийн цагийг багасгах гэж байгаа тухай ярьж хэлсэн нь Сүүлийн үед даяаршлал хэмээн яриад байсан тэрний эх болж байна уу гэлтэй. Учир нь эх хэл түүх соёлгүй болсонусдада амархан уусаж үгүй болох нь мэдээж хэрэг.
Үүнээс үзэхэд энэ засаг төр чинь үнэхээр ард түмнийхээ төлөө яваад байна уу эсвэл гадаадын нэгэн эрх мэдэлтний гар хөл болон Монгол гэх бүгдийг минь үгүй болгох муйхар аргад суралцаад байна уу? Эл бодлыг төрүүсэн нь Монголоо гэсэн эрдэмтэн багш нараас ч санал бодлыг нь сонсолгүй зөвхөн өөрийн бодлоо тулган суугаа энэхүү хаанаас юу хийж байгаад гарч ирсэн нь мэдэгдэхгүй нэгэн Монголын эх хэл болоод утга зохиолыг үгүй болгох ухаангүй алхам хийж суугаа нь харамсалтай.
Өөрийн хэлээр зохиогдсон түүх уран зохиолгүй болсон ард иргэдийн ирээдүй таний нүднээ яаж буугаа бол ер нь эхлээд бодож дараа нь ярьж хэлж шийдэж байвал дээрсэн зүгээр л унтаж байгаад зүүдлээд тэрийгээ хэрэгжүүлэх гээд өөрийн албан тушаалыг ашиглан олон түмний дургүйг хүргэж суух хэрэг байгаа юм ууЧадахгүй бол наад суудлаа мэддэг чаддаг яг мэргэжилтэй нэгэнд нь өгчихвөл дээрсэн “Ухаангүй түшмэл урагшгүй албат” гэгч болох вий дээ.
Ч.Мөнхбат
URL: