Барак Обама , Бейонсе нар амрагийн холбоотой юу?

527-1392100492am0211АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн  гэр бүлийн харилцаанд сүүлийн үед ан цав гарсан талаар хэвлэл мэдээллийг хэрэгслэлээр  бичиж байгаа. Тэдний талаар өнгөрсөн оны сүүлээр “NATIONAL ENQUIRER” сэтгүүлд “Тэдний гэрлэлт нуран унахад ойрхон байна. Барак, Мишель хоёрын харилцаанд олон жилийн өмнөөс хүндрэл гарч эхэлсэн. Гэвч тэд охидынхоо болон улстөрийн карьерийнхаа төлөө дуугүй байсаар ирсэн. Гэхдээ Мишель энэ бүхнээс залхаж байгаа. Тэр өмгөөлөгчтэйгээ уулзаж, салах талаар ярилцснаас гадна нөхөртөө ч тус тусынхаа зам мөрийг хөөх нь зүйтэй талаар хэлсэн” хэмээн Ерөнхийлөгчийн гэр бүлтэй ойрын эх сурвалжаас мэдээлж байсан.

Харин сүүлийн үед нэгэн мэдээлэл  гарсан нь ерөнхийлөгчийн шинэ амраг дуучин Бейонсе мөн гэж үү? гэсэн эргэлзээнд хүргээд байгаа юм. Учир нь Францын нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Паскаль Ростен нэгэн ярилцлагдаа “The Washington Post” анх удаа Америкийн Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх амрагийн явдлын паянг дэлгэнэ” хэмээн хэлсэн байна. Харин маргааш нь өнөөх сонинд  Барак Обама болон дуучин Бейонсе нарын  зураг гарсан байжээ.

Б.Оргил

Эх сурвалж: “new.mn


URL:

Сэтгэгдэл бичих