Өөрийгөө хяналттай байлгаж дэлхийг манлайл
Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Хар тамхи мансууруулах бодис хэрэглэхтэй тэмцэх залуу манлайлагчдын анхдугаар GoFORTH” чуулганд МЗХ-ны гадаад харилцааны мэргэжилтэн Э.Номин-Эрдэнэ улсынхаа залуучуудыг төлөөлөн оролцож байна. “Colombo Plan” буюу хар тамхи мансууруулах бодисын талаар зөвлөгөө өгөх хөтөлбөр DAP-аас Абу Дабигийн Үндэсний нөхөн сэргээх төвтэй NRC хамтарсан. Дээрх чуулган энэ сарын 10-14 өдрүүдэд Эмиратын Нэгдсэн Улсын Абу Даби хотод зохион байгуулагдаж байгаа юм. Чуулганд оролцогчид өнөөдөр дэлхийн залуучуудад тулгамдаад байгаа хар тамхи, мансууруулах бодисоос хэрхэн татгалзаж болох арга зам, гарцуудыг хэлэлцэж, урьдчилан сэргийлэх болон эмчлэх өөрсдийн орны туршлагуудаасаа бусадтай хуваалцаж байна. Чуулганы гол зорилго нь тус арга хэмжээнээс гарсан тунхаг, шийдвэрүүдийг оролцогчид өөрсдийн орны залууст түгээх, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулахад чиглэх юм. Уг чуулган Take control, lead the world буюу “Өөрийгөө хяналттай байлгаж дэлхийг манлайл” гэсэн уриан дор явагдаж байгаа бөгөөд Арабын Нэгдсэн Эмиратын улсууд, АНУ, БНСУ, Пакистан, Казакстан, Мьянмар, Энэтхэг, Аргентин, Мексик, Индонези, Кени, Өмнөд Африкийн улсууд, Чили, Ливан, Бутан, Бруней гэсэн дэлхийн 30 гаруй улсын 240 төлөөлөгчид иржээ.
URL: