Дэд сайдууд “цомхотгол”-д орно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад буй билээ.
Хэрэгжих он нь 2014 байх уу? 2016 он байх уу гэдэг дээр л маргаан байгаагаас бус уг хуулийг дэмжиж буйгаа УИХ дахь АН, МАН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дуу нэгтэй илэрхийлээд буй.
Гэхдээ ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэж эхлэх уг хуулинд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар улс төрийн хүрээнийхэн ярилцаж эхэлсэн байна.
Тодруулбал зөвхөн Ерөнхий сайд бус гол гэгдэх 3 яамны сайд нь УИХ-ын гишүүн байж болох бөгөөд дэд сайд гэсэн албан тушаалыг бүрмөсөн “цомхотгох” гэнэ.
Ер нь дэд сайд нь улс төрийн санхүүжүүлэгч болон залуу улс төрчдийн “туршлага судлах суудал” болоод удаж буй нь нууц биш.
Хэрэв Ерөнхийлөгчийн санаачилсан хуулинд дээрх өөрчлөлт орвол дараах дэд сайдууд “цомхотгол”-д өртөнө.
Дэд сайдуудыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалтай нь хамт танилцуулья.

Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга /МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах байсан/
-Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг /Консулын Газрын дарга байсан/
-Сангийн дэд сайд С.Пүрэв /Гангар инвест ХХК-ы захирал байсан/
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян /МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах өмгөөлөгч байсан/
-Барилга хот байгуулалтын дэд сайд  Г.Байгальмаа /МоАХ-ы нарийн бичгийн дарга байсан/
-Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр / АН-ын ҮЗХ-ы гишүүн/
-Боловсрол,шинжлэх ухааны  дэд сайд  Б.Ургамалцэцэг /АН-ын хэлтсийн дарга/
-Зам тээврийн дэд сайд  Х.Ержан /Ан-ын ҮЗХ-ы гишүүн/
-Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд  М.Түмэнжаргал /ТМ телевизийн захирал/
-Уул уурхайн дэд сайд  О.Эрдэнэбулган  /ТӨХ-ий газрын дарга/
-Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг /МҮАН-ын УЗ-ийн гишүүн/
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир /Комацу ХХК-ы захирал/
-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд  О.Чулуунбат /МАХН-ын нарийн бичгийн дарга/
-Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв /Төв аймгийн Ан-ын дарга/
-Эрүүл мэндийн дэд сайд  Ж.Амарсанаа / Herbalife ХХК-ы захирал/

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайд Б.Цогтгэрэл /МҮАН-ын дэд дарга/, Ц.Туваан/ махны чиглэлийн бизнесмен/

М.Гал


URL:

Сэтгэгдэл бичих