Автобус компаниуд 100 гаруй сая төгрөг хууль бусаар авсан гэв

bus1Нийтийн тээврийнхэн албан ёсны журам гараагүй байхад тасалбарын үнээ нэмснийг эсэргүүцэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Нийслэлийн тээврийн газарт шаардлага хүргүүлжээ. Нийслэлд том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 26 компани Нийслэлийн тээврийн газартай хийсэн гэрээгээ зөрчиж тасалбарын үнээ нэмснээс өдөрт арав гаруй сая, долоон хоногт 100 гаруй сая төгрөгийг хэрэглэгчдийн халааснаас хууль бусаар авсан тооцоо гарсан байна. Энэ асуудлаар үнээ нэмсэн байгууллагуудад Нийслэлийн тээврийн газар хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариу  өгсөн байна. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Гэрээгээ зөрчсөн компаниудад хариуцлага тооцох ганц байгууллага нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Иргэдийн менгийг буцааж өгөх хэрэгтэй. Автобус компаниуд алдагдлаа иргэдийн халааснаас нөхөж болохгүй” гэсэн юм.

 

 

С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих