Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дайсан
Төрийн дайсан гэдэг шиг Н.Алтанхуяг нэг “дайсантай” болжээ. Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр сүүлийн жил гаруйн хугацаанд “Засгийн данхайрал”, “Үүрэг гүйцэтгэгч засаг”, “Хашгирсан ард түмэн” цуврал нийтлэл бичиж, нийгэмд тулгамдсан асуудлууд, түүний хууль зүйн талаархи задлан шинжилгээ олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт олны анхааралыг зүй ёсоор тадаад буй нэг хэрэг бол Н.Алтанхуягын өргөдлийн дагуу “Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаярт эрүүгийн хэргээр шалгаж байна хэмээсэн зүйл байлаа.
Учир нь өнгөрсөн онд Т.Сайнжаргалтай хамтарсан хэвлэлийн бага хуралаар Засгийн газрын тэргүүний сангаас гарсан 500 гаруй сая төгрөгний санхүүжилт бүхий тендерийн асуудал байна. Нэг нь анх байгуулагдаад удаагүй дансандаа 20000 төгрөгтэй “Нүүдлийн зургийн өгүүлэмж” Төрийн бус байгууллагад байгууллагад “Бумбардай” комикс хийлгэх нэрийдлээр шилжүүлсэн 255 сая, “Эх хэлний эзэн” медиа хөтөлбөрт зарцуулсан 293 сая төгрөгийн санхүүжилт нь Ерөнхий сайдын багцаас ямар ч тендергүй гарсан. Гэвч энэхүү байгуулсан хоёр талын гэрээнд Засгийг төлөөлж зурсан хүний гарын үсэг байхгүй ба өмнө нь ерөнхий сайд Алтанхуяг “тээндэр мээндэр гэж би мэдэхгүй, Оюуны өмчийн эрхийн гэрчилгээтэй байгууллагад л тендер зарладаггүй” гэж ярьсан атлаа дээрх төрийн бус байгууллагыг Оюуны өмчийн эрхээ авахаас өмнө тендер өгсөнд хэргийн гол нь байгаа юм. Өнөө л хэлснээ, хийснээ үгүйсгэдэг мартамхай зантай түүний энэхүү хэргийг АТГ-т өгч шалгуулахыг л хүссэн. АТГ энэ асуудлыг том толгойлон огтхон ч анхааралдаа аваагүй.Харин нь ч өнгөрсөн долоо хоногт сайдын гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар Б.Энхбаярт эрүү үүсгэн шалгаж байна.
Н.Алтанхуяг, Б.Энхбаяр нар ер нь хоорондоо харш гэж хэлж болно өмнө нь бас л Төр данхайж, төрийн албан хаагчдыг хоморголон халж буй асуудлаар Үндсэн хуулийн Цэц хүртэл үзэлцэж авсан. Ингээд үзэхэд эрхэм ерөнхий сайд маань өөртэй нэгэн томоохон дайсантай болсон нь тодорхой байгаа юм. За даа дайсан ч гэж нэг нэгнийгээ хурцалсан алдаа тутагдлыг нь ил тод хэлж буй нь юмыг ойлгодог ухаантай хүнд бол хэн нь хэн бэ гэдгийг олж мэдэх сайхан ухаарал байлтай гэтэл энэхүү үзэл бодлыг ер нь өөрийнхөө өмнөөс сөрсөн болгоныг нухчин дарах гэсэн муйхар арга засгийн газрын тэргүүний маань ухаанд шингээгүй байлгүй. Тэгвэл түүний нөгөө яриа л байдаг ардчилал нь хүртэл худал хуурмаг болоод зөвхөн нэрийн төдий хоосон зүйл болох нь батлагдана.
Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б. Энхбаяр урьд нь МАН-ын гишүүн байсан бөгөөд нилээн өндөр албан тушаал хашиж байгаад МАН-ыг засгийн газар барьж байхад өөрийн хүсэлтээр албан ажлаа хүлээлгэн өгсөн нэгэн. Харин одоогийн Засгийн эрх баригч буюу сөрөг хүчин түүний энэхүү үйлдлийг сөрөг хүчний үүднээс хүлээн авч байгаа байх. Тэгэхэд түүний үйл хэрэг хуулийн хүрээнд тодорхой баримттай барин таван мэдээлэл дүүрэн эцэс төгсгөл хүртэл нь явж чадаж байгаа нь улс төрд дэг жаяг тогтоох сайн талтай юм.
Манай төрийн тогтолцоонд маань айдас хэмээх нэгэн зүйл бий болжээ. Юм л бол эрүү үүсгэн авч явах гэж аашлана. Ер нь нийгэм бүхэлдээ иймэрхүү айдас дунд хөлбөрч байна гэж хэлж болно. Ардчилсан нийгэмд хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэхийлэх эрхтэй гэ сэн боловч энэ эрх нь хаалттай мэт байгаад байна. Өөрийн гарсан өндөрлөг мөн өөрийн хүчиндээ эрдэх биш хэрэгтэй цагт хэлсэн шүүмжлэлийг өөртөө тусган хүлээцтэй хандаж ажилдаа тусгаж ажиллах нь эрх баригчдад маань хэрэгтэй сэн.
Ч.Мөнхбат
URL: