Майкл Макфалл: ОХУ-д утасны яриа чагнахыг хуулиар зөвшөөрдөг
СӨҮЛ. /Ёнхап/. ОХУ-ын Засгийн газар хэд хэдэн удаа хувийн утасны яриаг чагнасан гэж АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Майкл Макфалл шүүмжилжээ.
Элчин сайд Макфалл энэ сарын 9-нд АНУ-ын “NBC” телевизэд өгсөн ярилцлагадаа, ОХУ-д америкчуудын утсыг чагнахыг хуулиар зөвшөөрсөн байдгийг байнга санаж байх хэрэгтэй гээд, “Оросын Засгийн газар утас чагнаж, цахим шуудан хянах чадвартай бөгөөд эдгээр үйлдэл нь хуулиар зөвшөөрөгдсөн байдгийг ОХУ-д зочилж буй АНУ-ын иргэд мэдэж байх хэрэгтэй” гэж хэлжээ. Түүний хэлж буйгаар, тэрбээр Оросын тагнуулын гол объект байсан бөгөөд оросууд түүний хувийн яриаг хүртэл чагнадаг байсан аж. Харин Э.Сноуденийг ОХУ-ын талд тагнуул хийж байсан эсэх талаар асуултад тэрбээр баримттай хариу өгч чадахгүй гээд “Э.Сноуден буцаж очоод АНУ-ын шүүхийн өмнө хийсэн болон хийгээгүй хэргийнхээ талаар тайлбар хийхийг хүсэж байна” гэв.
А.Цацралт
URL: