Зам тээврийн яамныхан бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаагаас орон нутгийн хохирсон тээвэрчид өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлнэ
Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Арвин шар зам” хоршооноос Зам тээврийн яамныхан бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаагаас хохирсон орон нутгийн тээвэрчид өлсгөлөн зарлажээ. Энэ тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
-Өнөөдөр зөвхөн Байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан сургалт 11.00-13.45 цагийн хооронд Хэвлэлийн Хүрээлэн дээр болно. Лондон хотын амьтан судлалын хүрээлэн /ZSL/ -ийн Монгол дахь төслийн зохицуулагч Натан Конабой Монголын байгаль орчны хамгааллын тухай мэдээлэл өгөх аж.
-Өнөөдөр 11.00 цагааас МХЕГ “Сахилга хариуцлагын сарын аян”-ны нээлт болно. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгулууллагын бүх ажилтнууд “Байгууллагаараа авилгагүй, ёс зүйтэй байх мэдэгдэл”-д гарын үсэг зурна.
-ШӨХТГ-ын хурлын зааланд 11.00 цагаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай.
-“Хот байгуулалт ба ногоон хөгжил” шийдвэр гаргагчдын хэлэлцүүлэг өнөөдөр “BLUE SKY” цамхагийн “Topaz” хурлын танхимд 09.00-15.00 цагт болно.
-14.00 цагаас НЗДТГ-ын А танхимд нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн хурал болно. Хурлаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулахаас гадна ирэх жил нийслэлийн Улаан загалмайн зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэнэ.
-ШШГБ-ын төв орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 12-14-ний өдрүүдэд болно. Энэхүү зөвлөгөөн нь ШШГБ-аас 2013 онд хийсэн ажлаа тайлагнан дүгнэж шинэ оны зорилтоо тодорхойлдог олон талт арга хэмжээ юм.
-08:30-19:00 цагийн хооронд “Цаилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-с зохион байгуулж буй “МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ТОГТВОРЖИЛТИЙН ШИНЖИЛГЭЭ” Төслийн тайлангийн хэлэлцүүлэг “ЧИНГИС” зочид буудалд болно. Утас: 99998422
-09:00 цагаас “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи” сургалт “ЭТҮГЭН” дээд сургуулийн байранд эхэлнэ. Утас: 97117858, 99770015
-09:00 цагаас Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаа БГД-ийн эрдмийн өргөө /10-р хороололын / сургуулийн “Бидний амжилт” нэртэй өдөрлөг эхэлнэ. Утас: 98111526, 9922789
-11:00 цагаас МҮЭХ-ноос энэ хавар явуулах үйл ажиллагааны талаар өөрийн байранд мэдээлэл өгнө. Утас: 99027019
URL: