АН-ын нэрийг барьж айлын газар булаасан гэв

145Нийслэлд алга дарам ч газар олдохгүй болсон энэ үед өөрийн эзэмшлийн газраа бусдад алдахдаа тулсан нэгэн явдал шийдэгдэхгуй хэдэн жил ургэлжилж байна . Чингэлтэй дуүргийн есдугээр хороо Дэнжийн 1-1В хаяг дээр 2006 оноос хойш хогоор дүүрсэн жалгыг цэвэрлэж засаж янзлан, хашааны дайтай хашаа болгон амьдарч ирсэн Л.Баасанжаргал бусгуйд 2009 оноос хойш энэ асуудал тулгарчээ. Газрын үнэ цэнийг сүүлийн хэдхэн жилд ухаарч байгаа нийслэлчүүдийн хувьд 2000-аад оны эхээр газар тийм ч чухалд тооцогдож байсангуй. Л.Баасанжаргал 2006 онд тус хаяг дээр амьдарч, 2008 оноос газраа өөрийн нэр дээр болгохоор хооцолдож эхэлсэн байна. Мэдээж газар эзэмших эрх хэрхэн үусдэг тэр журмаар төрийн байгууллагуудаар явж, бичиг баримтаа бүрдүулж егснөөр 2008 оны есдүгээр сарын 16-нд өөрийнх нь нэр дээр гэрчилгээ гарсныг дуулгажээ. Энэ үеэр газрын албаны ажилтан Л. Баасанжаргалд “Өргөдлөө бичээрэй, таны өмнөх өргөдөл байхгуй байна” гэсэнд тэруүхэндээ гайхсанаа “Олон мянган хүний өргөдөл, хусэлт ирж байгаа хойно алга болчихож дээ” хэмээн бодож бичээд өгчихсөн гэнэ. Тэгээд гэрчилгээгээ

автал анх кадастрын зурганд 598 м2 талбайтай байсан газрын хэйжээ гэрчилгээн дээр нь 604 м2 болоод өөрчлөгдчихсөн байжээ. Учрыг лавлатал газрын албаныхан бас л мунгинаж “Нэгэнттэгээд бичигдчихэж. Гэхдээ танд л сайн шуү дээ” хэмээн өнгөрөөсөн нь эдүгээ бусдад газраа булаалгах санаандгүй сэжүүр болсон байна. Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрөгч 2009 оны сүүл үеэр Л.Баасанжаргалтай В.Ганбат гэгч холбогдож газраа зарахыг санал болгож эхэлжээ. Таван сая төгрөгөөр зарчих хэмээн ирж байсан удаатай гэнэ. Нэгэнт л өөрийн нэр дээр эзэмшлийн гэрчилгээ гарсан, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан болохоор зарах шаардлага байсангүй. Тиймдээ ч түүний саналаас хэдэнтээ татгалзсанд нэг л өдөр В.Ганбат “Шүүх хуулийн байгууллагаар яваад авахдаа авна. Би АН-ын нөлөө бүхий хүн. Гуйгаад огохгүй бол гуядаад авна” хэмээсэн байна.
Хүн хөрөнгөө зарах нь дурын асуудал. Зарах санал тавиад татгалзсан бол яах ч аргагүй. Гэтэл хууль хүчний байгууллага, намын нэр барьж ийнхүү аашлах нь хэр шударга үйлдэл вэ. Нэгэнт л хаяг дээрээ амьдарч, хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлж өөрийн эзэмшлийнх болгох хүсэлтээ анхлан тавьсан бол үүнийг цааргалах эрх төрийн байгууллагад байхгүй. Тиймдээ ч гэрчилгээ гаргаж өгсөн байжтаарна.
Гэтэл В.Ганбат “амалсан”-даа хүрч, шүүхэд гомдол гаргасан гэнэ. 2002-2003 онд Н.Чулуунбат гэх хүн уг хашааг барьсныг В.Ганбат нь 2003 онд өөрөө барьсан мэтээр ташаа ойлгуулсан гэнэ. Л.Баасанжаргалын хэлж буйгаар тэрээр өөрийгөө уг газрын эзэн болохыг баталсан нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн гэв. Тухайлбал, уг хаяг дээр Л.Баасанжаргал амьдарч байгаагүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт, цахилгаан төлж байсан баримт зэргийг хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгчээ. Анхан шатны шүүхийн шүүгч бодит байдлыг зөвөөр ойлгож Л.Баасанжаргалын албан ёсны эзэмшлийн газар мөн гэж шийдэж В.Ганбатын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон аж. Дараагийн шатны шүүхээс нь эхлэн В.Ганбат хуурамч нотлох баримт бүрдүүлж өөрийнх мэтээр ташаа ойлгуулснаар Л.Баасанжаргалын эрх зөрчигдөж эхэлжээ.
Түүний даварсан үйлдлийг нарийн шалгаж үзэхэд шүүхэд бүрдүүлсэн бичиг баримтууд хуурамч болохыг Л.Баасанжаргал хуулийн зөвлөхийн хамтаар тогтоож эхэлжээ. Тухайлбал, В.Ганбат нь “Л.Баасанжаргал уг хаяг дээр тодорхойлолт хийлгэсэн боловч өрхийн бүртэлд байхгүй” гэсэн тодорхойлолтыг хорооны Засаг дарга Н.Маамсүрэн гэх хуурамч нэрээр хийлгэсэн байдаг. Тухайн үед Маамсүрэн бус Маамхүү хэмээх Засаг дарга байжээ. Үүнийг тус хорооны одоогийн Засаг дарга Н.Оюунцэцэг баталж. маргаантай газрын албан ёсны эзэмшигч, оршин суугч нь Л.Баасанжаргал мөн болохыг тодорхойлсон байна. Мөн Маамхүүгийн өмнөх 3асаг дарга Л.Лаагансүрэнг хуурч, хуурамч тодорхойлолт гаргуулж авсан байдаг аж. Гомдол гаргагчдын хэлж буйгаар В.Ганбат газрыг өөрийн болгохын тулд төрийн байгууллагын албан тушаалтнуудын нэрийг барихаас гадна Л.Баасанжаргалын газрын төлбөр төлж байгаагүй буюу энэ хашааны эзэн биш мэтээр дахин баримт бүрдүүлсэн байжээ.

Гэвч Л.Баасанжаргал уг хашаанд амьдарсан цагаасаа хойш газрын татвараа төлж байсан баримтаа үзүүлж байна. Эдгээр баримтаар В.Ганбатыг төрийн байгууллагын нэрийг барьж шүүхийнхнийг хуурсан үйлдэл нь нотлогдож эхэлжээ. Тэрээр Чингэлтэй дүүргийн харъяат иргэн биш гэдгийг хорооны ахлагчид, одоогийн Засаг дарга нар нь баталж байна. Түүний үндсэн хаяг нь Баянгол дүүргийн есдүгээр хороо гэнэ. Тэрээр 2009 оноос хойш үргэлжилсэн газрын маргаантай асуудлын хуурамч баримтыг ганцаараа зохиож яваагүй байлтай. Хэдийгээр хүмүүсийн нэрийн өмнөөс гарын үсэг, тамга тэмдэг бүхий баримт бүрдүүлсэн ч түүнийг хаацайлж байсан төрийн албадууд бас байгааг Л.Баасанжаргал хэллээ. Тухайлбал, тодорхой асуудалд өдийг хүртэл шийдчихэж чадаагүй, хэдэнтээ нүүр буруулж хөөж тууж байсан дүүргийн Газрын албаны дарга байсан Н.Очирыг онцоллоо. Мөн Баянгол дүүргийн оршин суугчийн нэр дээр Дэнжийн 1-1 хаягаар төлсөн цахилгааны төлбөрийг дэргэдэх хаяг болох Дэнжийн 1-1Втоот буюу Л.Баасанжаргалын хаягаар тушаасан хэмээн баталгаажуулсан УБЦТС-ын Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Д.Батчулуун. тус дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Н.Сүхчулуун нь хуурамч материалууд нь гарч ирсээр байхад В.Ганбатыг хаацайлсан гэв.
Энэ тухай Л.Баасанжаргал “В.Ганбат ганц миний газрыг ч биш өөр олон хүний газрыг өөрийн болгохоор шүүх хяналтын байгууллагад хандсан байдаг. Тэр газрын маргаан хийж хүний газрыг өөрийнх болгож мэргэшсэн залилагч юм билээ. Түүнийг өөгшүүлж, үйлчлээд байгаа АН-ын нөлөө бүхий хүмүүсийн нэрийг энэ удаад хэлэхээ болъё. Хэрэв өөрсдөө ухамсарлаж хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол нотлох баримтгайгаар олон нийтэд зарлана” гэв. Хамгийн гол нь анхнаасаа хууль ёсоор нь эзэмшилдээ авсан хөрөнгөө бусдад алдахдаа тулаад багагүй хугацаанд, сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амсч яваадаа Л. Баасанжаргал гомдолтои байна.

 

Е.ЭНХ /Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих