450 ширхэг Алтайн сугас загасыг хууль бусаар агнажээ
Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Хар нуураас 450 ширхэг “Алтайн сугас” хэмээх загасыг хууль бусаар агнаж 55-39 ХОА дугаартай портер маркийн авто машинаар тээвэрлэж явсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид илрүүлсэн байна.
Хууль бус дээрх үйлдлийг Буянт сумын Нарийн гол багийн иргэн Н.Соёлбат хийсэн бөгөөд Хар-ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын Халх бухат хэмээх газраас их хэмжээгээр загас барьсан нь Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дахь заалтыг зөрчжээ.
Fact.mn
URL: