Д.Нямхүү нутгийн дуучдад зэмлүүлэв
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү өнгөрөгч сонгуулиар төрж өссөн Увс нутгаасаа нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодсон. Гэсэн хэдий ч мань эр унасан уураа гаргасаар яваа.
Олонхийн хүч, шүүх эрх мэдлийг ашиглах гэж хоёр жилийн нүүр үзэж буй. Үнэн хэрэгтээ эрх мэдлийг мөнгөөр зодож, УИХ-д луйвраар ороод ирсэн “АПУ”-гийн Г.Батхүүтэй барьцсан хэрэг л дээ.
Гэсэн хэдий ч Г.Батхүүгийн дэргэд бэл дутах Д.Нямхүүгийн арга мухардахдаа хүрсэн. Харин саяхан тэрээр Увс нутгаас төрсөн хэсэг дуучдыг цуглуулан нутгаа аврах тухай Төрийн бус байгууллага байгуулах санал тавьжээ.
Тэгэхдээ бидний зорилго хууль бусаар УИХ-д орж ирсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг нутгийн иргэдтэй хамтран бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм. Хэрвээ ингэж чадвал та нарт төрөөс авч болох бүх шагналыг авч өгнө гэх мэтээр тархийг нь угаахыг оролдсон юм байх. Харин дуучдын хувьд “Нэгэнт шүүхээр гэм буруугүй нь тогтоогдсон юмны төлөө ингэх хэрэггүй. Тэгээд ч нутгаа аварна гэж юугаа яриад байгаа юм. Манай нутагт амьдрал боломжийн сайхан байна. Юунаас аврах гээд байгаа юм” гэх зэргээр ундууцсан байна.
unen.mn
URL: