Хилийн боомт хэзээ нэгдсэн хяналттай болох вэ?

гаальНэгэн цагт эрхэм гишүүн Ц.Нямдоржийн ганц асуултаар хэлэлцүүлэг дээр унаж байсан Хнлийн боомтын тухай хууль ирэх дөревдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Эх орны хил гэдэг ариун дагшин, эрхэмсэг газар. Товч-хондоо бол эх орны үүд хаалга гэж тодотгож болно. Тэнд төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа тэр хэсэгхэн газрыг бид хилийн боомт хэмээн ойлгодог. Эдүгээ байнгын ажилагаатай боомт гэхэд арав нэлээд гарах байх. Монголд урьд нь Хилийн боомтын тухай хууль гэж байсангүй. Одоо бол оргүйгээс охинтой гэгчээр хуультай болчихлоо. Гэхдээ үүнийг төгс төгөлдөр болсон гэж хэлэхэд бэрх. Учир нь хил дээрх олон хяналтыг нэгэн цогц болгох асуудал  энэ  хуулийн  хүрээнд шийдвэрлэгдээгүй үлдсэн.
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж өнгөрсөн амралтын өдөр цэнхэр дэлгэцээр ярьж байна. Түүний хэлснээр Хилийн цэрэг гадаадын иргэдийг хилээр орж ирэхэд нь хяналт тавьдаг ч эргээд хугацаандаа гарч байгаа эсэхэд нь хяналт тавих үүрэг функц байдаггүй гэнэ.
Монголын хийлээр орж гарч байгаа гадаадын харъяатын талаарх бүрэн дүүрэн мэдээлэл энэ газарт ирдэггүй. Иймээс Монголын хилээр нэг л орсон бол эргээд хугацаандаа гарч байгаа эсэхийг хянахад хүндрэл учирдаг гэж байна. Өөрөөр хэлбэл гадаадын харъяатыг улсын хилээр оруулах, гаргах, хяналт тавих үүрэг функц нь ийн өөр өөр газарт хамаардаг гэсэн үг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр мөнөөх л хилийн хяналтуудын салангид тасархай байдал. Ер нь манайд иймэрхүү энд тэндээс оочин соочин эмтэлсэн гэмээр ажил үүргийн хуваарьтай асуудлын нэгдмэл байдлыг хангаагүй байгууллага олон бий. Тэгээд тэдгээрийн салбар хоорондын уялдаа, эрх зүйн зохицуулалт нь хангалтгүйгээс ажлын уялдаа холбоо гээд ярихаар уул даваад алсардаг гэм бий. Ийм дүр зурагтай газрын нэг бол хийлийн боомт. Удахгүй хэрэгжиж эхлэх хуульд хилийн боомтыг нэг удирдлагатай болгосон буюу боомтын захиргаа удирдахаар туссан. Гэхдээ энэ нь хяналтын нэгдсэн системтэй болж байгаа хэрэг биш бололтой юм. Харин хөрөнгө оруулалт, дэд бүтэц нэг газарт төвлөрөх сайн талтай болох байх.

Монгол улс байж болох бүхий л хяналтаа хил дээр төвлөрүүлсэн орон. Гэсэн хэрнээ нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байхгүй. Бүгд тал тал тийшээ харчихсан, болж л өгвөл үйлчлүүлэгчдээ бөхөлзүүлчих санаатай.

Миний мэдэхээс л хилийн байцаан өнгөрүүлэх, , мэргэжлийн хяналт, тээвэр, хориоцээр гэхчлэн шил шилээ харсан олон хяналтыг дамжих хэрэг гарна. Нэгээс нь нөгөөд дамжиж, бичиг баримт шаардуулж, шалгуулж явсаар бизнесийнхэн сүүлдээ толгой нь эргэж, дотор нь муухайрдаг байх гэмээр. Дүрэмт хувцас өмсч дош дошин дээрээ томорсон энэ олон хяналтынхан бүгд л үүрэг хүлээсэн, аль аль нь алба залгуулж байгаа, ар талдаа байгууллага, удирдлагатай хүмүүс. Тиймээс тэднийг буруутгах аргагүй. Харин хүнд суртлын тогтолцоо, зохицуулалтанд л асуудал байгаа юм. Хилийн үйлчилгээ шуурхай, шудрага, элдэв чирэгдэлгүй байх нь эх орны эдийн засгийг дэмжих нэг хөшүүрөг мөн. Ялангуяа жуулчдыг татах нэг гогцоо энд бий.

Эдүгээ дэлхийн олонх улс орон хилийн боомтын үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, төвөг чирэгдэлгүй болгоход анхаарч байна. Үүний тулд тэд хилийн нэгдсэн хяналтын системийг нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Үүний онцлог нь ердөөө л хил дээрх тэр олон хяналтын байгууллагаа нэгтгэсэн явдал юм. Ийм жишигээр ИхБритани, Канад, Австрали гэхчлэн бидний үлгэр жишээ авах дуртай орнууд ажиллаж байна. Эдгээр улсад Хилийн хяналтын агентлаг гэж тусад нь байгуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, хилийн нэгдсэн хяналтыг бий болгосон. Соц гэгдэж байсан улс орнууд ч бас  ийм тогтолцоонд шилжиж байгаа хэмээн ГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Д.Оюунчимэг ярьж байсан нь бий.

Ингэж хилийн нэгдсэн хяналтад шилжсэн тохиолдолд ургамал, хорио цээр, хүн, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт нь гаалийнхаа бүтцэд ихэвчлэн ажиллаж байгаа юм байна. Үэхдээ зарим улсад Мэргэжлийн хяналтын байгууллагыг нь гол цөм болгодог гэх мэдээлэл ч байгаа юм.  Хилнйн хяналтыг нэгтгэснээр үйлчилгээ хөнгөн шуурхай болохоос гадна хамгийн гол нь мэдээллийн нэгдсэн бааз суурь бий болж, хилийн үйлчилгээ аль ч талаараа нэгдмэл байдлаа хамгаалж нэгэн цогц болно.
Хилийн хяналтын байгууллагуудын ажлыг уялдуулах тухай НҮБ-ын конвенц гэж байдаг, Монгол Улс энэ конвенцид нэгдсэн. Тиймээс олон улсын дүрэм журмаа мөрдөх, хилийн боомтыг байгуулахдаа шинжлэх ухааны үндэстэй, хяналтын стандарт шаардлагыг хангасан дэд бүтцийг бий болгох шаардлага байгаа гэдгийг салбарынхан онцолдог. Дэлхийн гаалийн байгууллага ч гэсэн хилийн хяналтыг нэгдсэн болгох асуудлыг түлхүү тавих болсон гэж мэргэжлийн хүрээнийхэн
ярих юм билээ. Нэгдсэн хяналт бол зөвхөн үйлчилгээний түргэн шуурхай байдал гэхээсээ илүүтэй хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, улс үндэстний аюулгүй байдлыг хангах асуудал юм.
Тийм ч учраас Хилийн боомтын шинэ хуулийн зорилгыг боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжуүлэх явдал хэмээн тодорхойлж байсан нь бий. Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох юм. Ингэснээр иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь улсын хилээр орж гарах зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулна.
Хамгийн чухал нь тус байгууллага гадаадын иргэдийг улсын хилээр орж ирснээс эхлээд буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдэнэ гэж байгаа юм. Энэ бол гурван сая хүрэхгүй хүн амтай манайх шиг оронд юу юунаас илүү чухал шаардлага юм. Ном журмаараа бол манай хүн амын нэг хувиас хэтрэхгүй нь гадаадын иргэн байх учиртай. Харин энэ хэм хэмжээ хэрэгжиж байгаа эсэхэд бүрэн дүүрэн хяналт тавих боломж бүрдэж байгаа нь сайн хэрэг.
Гэхдээ хилийн хяналтын нэгдмэл байдал үүгээр хязгаарлагдахгүй. Үүний учир энэ сэдвийг хөндөх шалтгаан болж байгаа юм.

 

 

 

П.ЯДАМДОРЖ /Өдрийн шуудан/

 

 


URL:

Сэтгэгдэл бичих