Норвеги медалийнхаа тоогоор тэргүүлж байна

Gold medallists Norway's Boe, Bjoerndalen, Svendsen and Hanevold celebrate during medals ceremony for men's 4 X 7.5 kilometres relay biathlon event at Vancouver 2010 Winter Olympics at Whistler

СОЧИ. /ANADOLU/. Оросын Сочи хотноо болж буй өвлийн олимпын наадам эхэлснээс хойш гурван хоногийн байдлаар Норвеги улс нийт долоон медальтайгаар тэргүүлж байна.

Норвегийн тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль дээрээ өнгөрөгч амралтын өдөр гурван хүрэл медаль нэмжээ.
Нидерланд болон АНУ тус бүр хоёр алтан медальтайгаар хоёр, гуравдугаар байрт байна. Энэ хоёр улсаас гадна Канад болон зохион байгуулагч Орос улс нийт дөрвөн медаль хүртээд байгаа юм.
Ням гарагийн байдлаар медалийнхаа тоогоор, эхний гуравт Норвеги, Нидерланд, АНУ, дөрөвдүгээрт Канад болон Орос, тавдугаарт Австри, зургадугаарт Герман, Польш, Словак болон Швейцарь, долдугаарт Швед, наймдугаарт Итали болон Чех, есдүгээрт  Финланд болон Словени, аравдугаарт Их Британи болон Украин улс орж байна.

эх сурвалж: монцамэ

 


URL:

Сэтгэгдэл бичих