Хүний тархинд ой санамж сэргээх төхөөрөмж суулгана

65871dc4e6f59ba2ad6cf0aec94a71f4_L

СӨҮЛ . /Ёнхап/. АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах судалгааны төв (DARPA) тархины өвчний улмаас ой санамж нь муудсан цэргүүдийг эмчлэх зорилгоор тэдний тархинд эмчилгээний төхөөрөмж суулгах арга замыг судалж байна.

“DARPA”-ын албан ёсны цахим хуудаснаас харвал тус байгууллага 2000 оноос хойш гэмтэл бэртлийн улмаас тархины үйл ажиллагаа нь муудсан 280 мянган цэргийн албан хаагчийг эмчлэхийн тулд мэдрэгч зүү бүхий эмчилгээний төхөөрөмжийг тархинд суулгаж тархины эд эсийг өдөөх, ой санамжийг сэргээх эмчилгээний аргыг судалж байгаа аж. Судалгааны явц анхан шатандаа байгаа боловч энэ ажил амжилттай болбол АНУ-д жил бүр нэг сая 700-аар нэмэгддэг ой санамжийн саатал өвчнийг эмчлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн “DARPA” “Биелэгдэшгүй даалгавар” кинонд гардаг шиг өөрөө шимэгдэн үгүй болдог эмчилгээний төхөөрөмж зохион бүтээхээр судалж байгаа гэж “AFP” мэдээлжээ.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих