Норвегичүүд медалийн тоогоор тэргүүлж байна
2014 оны спортын хамгайн том үйл явдлын нэг өвлийн XXII наадам өнгөрсөн баасан гаригийн шөнө ОХУ-ын Сочи хотод
нээлтээ хийлээ.
Орос оронд анх удаа болж буй өвлийн олимпийн нээлтийн ажиллагаа 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд хүн-дэтгэлийн суудалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медве-дев, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гү Мүн, БНХАУ-ын удирдагч Си Зиньпин, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монакогийн хунтайж Алберт зэрэг 60 гаруй орны төрийн тэргүүн болон спортын сайдууд заларсан юм. Гурван цаг гаруй үргэлжилсэн соёл, урлагийн театрчилсан арга хэмжээ нь Орос орны хөгжлийн эрт болон өнөөгийн түүхийн үе шатуудыг харуулсан агуулгатай зохион байгуулагдсан.
“Фишт” стадионд эгшиглэсэн ая, хийгдэж буй үзүүлбэр, харуулж буй санаа болгон Монголын үзэгчдэд дотно сэтгэгдэл төрүүлж байсан лавтай. Хамгийн эхэнд уянгалсан ОХУ-ын төрийн дууллаас өгсүүлээд, “Хунт нуур”, “Дайн ба Энх”, “Москвагийн үдэш” зэрэг олон үзүүлбэр олон хүний залуу насыг санагдуулж, дурсамжийг нь сэргээсэн. Орос орны бахдам түүх, агуу бүтээлээр дүүрэн сонгодог урлаг, соёл нь энэ үдшийн хамгийн тансаг, гайхамшигт мөчүүдийг үзэгчдэд бэлэглэсэн юм. Олимпийн наадмын түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн сэтгэл татам бэлгэдэл сахиус “Миша” бамбаруушийг 1980 оны Москвагийн зуны олмпод дэлхий дахинд танилцуулж байсан Орос орон энэ удаад маскотоороо ямар бэлэг барих нь олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Тэдний хүлээлт ч талаар болсонгүй, бэлгэдэл сахиуснууд “амилан”, цэнгэлдэхэд орж ирэн, мэндчилгээ дэвшүүлсэн нь маргаангүй нээлтийн онцлох мөчүүдийн нэг байлаа. Өхөөрдөм, хайр хүргэм цагаан баавгай “Мишка”, молтогчин туулай “Зайка”, цоохор ирвэс” Леопард” нар аварга том дүртэйгээр цэнгэлдэхэд морилон тэшүүрээр гулгаж, үзэгчидтэй мэндчилсэн нь хэн бүхэнд халуун, дотно уур амьсгалыг мэдрүүлсэн юм. Нээлтийн туг залах ёслолд уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн баг тамирчид жагсаалыг эхлүүлж, зохион байгуулагч орон ОХУ-ын тамирчид эх орныхоо тугийг сүүлд залсан юм. Харин манай улс орос цагаан толгойн дарааллаар 51-т жагссан бөгөөд Монголын багийн тугийг цанын ОУХМ Болдын Бямбадорж залах хүндтэй үүргийг хүлээсэн юм. Монголын өвлийн олимпийн тамирчид 50 жилийн өмнө нь 1964 оны Австрийн Инсбрукийн олимпод мөрөө гаргаснаас хойш 13 дахь “Цагаан олимп”-д (1976 онд оролцоогүй) оролцсоор ирсэн түүхтэй. Тэгвэл Сочид гүйлтийн цанын төрөлд Болдын Бямбадорж, Чинбатьш Отгонцэцэг гэсэн хоёр тамирчин Монгольш тамирчдын буухиаг үргэлжлүүлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тамирчдаа цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд баяр хүргэж буй агшныг Оросын телевизийн зураглаачид онцлон харуулж байлаа. Нээлтийн ёслолд манай хоёр тамирчнаас гадна Монголын багийн ахлагч, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МЦХ-ны ерөюсийлөгч Р.Раш, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, МҮОХ-ны ажилтан П.Тунгалаг нар оролцсон юм.
ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Томас Бах, Сочигийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернышенко нар индэрт үг хэлснээр нээлтийн ёслолын хамгийн оргил хэсэг бамбар асаах үйл явдал эхэлсэн юм. Олимпийн бамбар ОХУ-ын автомот улс, муж, хот, тосгодоор машин, галт тэрэг, онгоц, буга хөлөглөсөн чарга, морин тэргээр 14 мянган хүн нийт 65 мянган км замыг өртөөлж, нээлтийн өмнөх өдөр Сочид морилоод байсан юм. Олимпийн бамбарыг “Фишт”-д нэрт теннисчин “үзэсгэлэнт” Мария Шарапова, тулгууртай харайлтын алдарт тамирчин Елена Исинбаева, сонгомол бөхийн домогт тамирчин Александр Карелин, уран сайхны гимнастикийн тамирчин Алина Кабаева нар аялуулж, төгсгөлд нь олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн алтан медальтай домогт хоккейчин Владислав Третьяк, уран гулгалтын “амьд домог” Ирина Роднина нарт хүлээлгэн өгсөн. Орос орны “сор” болсон хоёр тамирчин хамтдаа XXII олимпийн наадмын бамбарыг асаалаа. Олимпийн наадмын бамбар асаах үйл явдал олон сая хүмүүсийн анхаарлын төвд байсан ч төдийлөн хүмүүсийн санаанд хүрээгүй.
“Сочи 2014″-ийн нээлтийн ажиллагааг Константин Эрнст тэргүүтэй туршлагатай, мэргэжлийн баг удирдан явуулсан бөгөөд ерөнхий зураачаар Георгий Цьшин, найруулагчаар Андрей Болтенко, продюсероор Андрей Насоновский, гүйцэтгэх захирал Ирина Прохорова нар ажилласан юм. Нээлтийн ёслолд ОХУ-ьш 70 гаруй мужаас ирсэн урлагийн залуу авьяастнууд, их дээд сургуулийн оюутнууд, бүжигчид, мэргэжлийн уран бүтээлчид гээд 3000 гаруй хүн ажилласан юм. XXII өвлийн олимпийн нээлтийн ёслол зуны олимпийн нээлтээс дутахааргүй сайхан болж өндөрлөсөн. Нээлтийн арга хэмжээний үеэр анхаарал татсан нэг үйл явдлыг тэмдэглэхгүй байхын аргагүй. Ижил хүйстнүүдийн эсрэг баримталж буй боддого, хуулийн арга хэмжээнүүдээрээ олон улсаас ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан Оросууд нээлтийн ёслолд охидын ‘Тату” хамтлагийг дуулуулсан нь олон хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татлаа. ‘Тату” хамтлаг нь ижил хүйстэн бүлгэмийн бэлэг тэмдэг болсон, өөрсдөө ч тэдгээрийн арга хэмжээг дэмждэг гэдгээ ил зарладаг хамтлаг. Тамирчдын парадын төгсгөлд ОХУ-ын баг тамирчдыг цэнгэлдэхэд орж ирэхэд хүртэл “Тату” хамтлагийн дуу эгшиглэж байв. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд байрлах тамирчдын хэсгийн суусан сандлын өнгө нь солонгын долоон өнгө байсныг онцлох хэрэгтэй. Солонгын долоон өнгө нь ижил хүйстнүүдийг төлөөлдөг гол өнгө юм. Оросууд энэ үйлдлээрээ шүүмжлэгчдэдээ хариуг нь барьсан байж магадгүй.
Энэ удаагийн олимпод дэлхийн 88 орны 2800 гаруй тамирчин спортын долоон төрөлд 98 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх юм. Дөрвөн жилийн өмнө Ванкуверийн олимпод 82 орон оролцсон нь дээд амжилт болж байсан бөгөөд Орост энэ тоо зургаагаар өссөн юм. Доминика, Мальт, Парагвай, Тимор-Лесте, Того, Тонга, Зимбабве гэсэн орнууд анх удаа “Цагаан олимп”-д тамирчдаа оролцуулсан нь онцлог байв.
Сонирхуулахад, Хар далайн эргийн Сочи хот нь 2007 оны долдугаар сарын 4-нд Гватемал улсад болсон ОУОХ-ны 119 дүгээр чуулганаар БНСУ-ын Пёнчан, Австрийн Зальцбург хоттой өрсөлдөж, Пёнчаныг дөрвөн хүний саналыг илүүгээр ялалт байгуулж, түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхтэй болсон юм. Долоон жилийн хугацаанд Оросууд олимпийн барилга байгууламж, зам тээвэр, зочид буудал зэрэгт нийт 50 тэрбум ам.доллар зарцуулсан нь түүхэнд хамгийн өндөр өртгөөр олимпийн наадмыг зохион байгуулсан орноор шалгарсан.
Б.Бат /өдрийн сонин/
URL: