Автомашины тооллого улсын хэмжээнд 93 хувьтай дууслаа
Автомашины үзлэг, тооллого нь гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1 хүртэл нэгдүгээр үе шат буюу үндсэн тооллого, тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэлх хугацаанд хоёр дахь үе шат буюу шинэчилсэн бүртгэл явагдаж дууссан билээ. Өнөөдрийн байдлаар тооллогын ажил нь улсын хэмжээнд 93 хувьтай байгаа гэж Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатар хэллээ. Харин нийслэлийн Сүхбаатар дүүрэгт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хураалт эдний хэлтэс дээр 100 хувь биелүүлж нэг тэрбум 300 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байгаа юм.
П.Учрал
URL: