Олимп эхэлснээр рублийн ханш чангарлаа

мөнгөөооЭнэ сарын 7-ны шөнө 00:14 цагт Сочигийн өвлийн олимпийн нээлт эхэлсэн. Энэ өдрөөс эхлэн ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт болох рублийн ханш чангарч эхэлжээ. Үнэ өссөн ч эрэлт буурахгүй байгаа талаар валютын ченжүүд ярьж байна. Энэ нь ганц манайд төдийгүй дэлхийн олонх оронд мэдрэгдэж байгаа гэнэ. Гэхдээ өсөлт түр зуурынх бөгөөд төдий л удаан үргэлжлэхгүй гэдгииг мэргэжилтнүүд хэлж байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс Оросыг, Сочийг зорьж буй зочдын хөл ийнхүү рублийн ханшийн өсөлтөд нөлөөлж байна. Олимпийн нээлт болсон өдөр рублийн ханш чангарч рубль, ам.долларын харьцаа 34.60 болсон бол нэг евро 47.02 рубльтэй тэнцэж байв. Энэ харьцаа өчигдөр ч хэвээр байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих