МӨРӨӨД, ТҮҮНИЙХЭЭ ЗҮГ АЛХ!
Зүгээр л мөрөөдөөд суугаад байвал ажил хийгдэхгүй, ном уншигдахгүй, цаг хугацааны уртад ухаан чинь тэлэх ч албагүй. Харин түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийсэн цагт л бага багаар ч атугай урагшилна. Дотоод тэмүүлэл биднийг хөтөлдөг боловч ямар нэг юм хийхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй, цаг хугацаа л өөрчилөгдсөн байх болно.
Мөрөөд! түүнийхээ зүг алх!
Ямар хүмүүс аялж үзсэн байдаг вэ? “Аялалд гарсан хүмүүс л аялж үзсэн байдаг” Өөрөөр хэлбэл ямар нэг юмны төлөө анхны алхамаа хийсэн хүмүүс л түүнийгээ бүтээсэн, түүнийхээ ард гарч чадсан байдаг.
Уулын оргилыг хараад, төсөөлөөд тойроод алхаад байлгүй түүнийхээ зүг яв!
Анхны алхамаа хий!
Цааш алх…
URL: