Шинэ зам 6 хоногийн настай байсан гэж үү?
5 дугаар сарын 27 ны өдөр нээсэн Залуучуудын өргөн чөлөөний зам 6 хоногийн дараа хагарч эхэллээ.
Хагарсан хэсгийг нийслэлийн авто замын газрынхан гүйцэтгэгч компаниар засварлуулахаар болсон байна. Гүйцэтгэгч компани нь “Өгөөмөр зам” бөгөөд өөрийн хөрөнгөөр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тендэрт ялж, өргөтгөх, шинэчлэх ажлыг нь хийж гүйцэтгэсэн юм байна.
Хотын дарга зам засварын ажилтай танилцах үеэр 5 дугаар сарын 16-ны даваа гаригт замын хөдөлгөөнийг нь нээнэ гэж хэлж байсан боловч бороо цас орсноос зам дээрх замын тэмдэг, тэмдэглэгээний ажил хойшлогдсон. Амласан хугацаанаасаа долоо хоногийн дараа шинэ зам хөдөлгөөнөө нээж байсан юм.
О.Одноо
URL: