Хамтрагчтайгаа үүсгэсэн хайр сэтгэлийн холбоо юугаараа онцлог вэ?
- Ихэнхдээ хүмүүс дурын ямар ч ажлыг үүрэгтэй холбон хүлээн авдаг. Байнгын энэхүү хандлага нь ямар нэгэн зүйлд дуртай болгоход хүргэдэг. Мэдээж хэрэг хүн эхэндээ энэ талаар төсөөлж боддоггүй. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам “хайртай хүн” болон “үүрэгт ажил” хоёр адилхан болж байгаа мэт санагдах үе гардаг.
- Хүмүүс хоорондоо дурлаж, бие биенээ хайрлаж эхэлснээр үргэлж уулзахыг хүсдэг. Хэрэв болзоо тэдний хүслээс шалтгаалахгүй бол гадны хүчээр хооронд нь учруулсан байлаа ч гэсэн харьцаа цаашид хөгжихгүй. Ер нь хүн хүчээр ямар нэгэн зүйлийг хийлгүүлдэг зантай байдаг ажээ.
- Хамтран ажилладаг хүнтэйгээ хайр сэтгэлийн холбоо үүсгэж эхлэхдээ яахаа мэдэхгүйгээсээ болоод, “Утсаар ярих уу, болих уу?”, “Уулзах уу, уулзахгүй юу?” гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Эхний ээлжинд хайр дурлал нь шамдуулдаг. Хэрэв дурлалт хосууд нэг дор ажилладаг бол тэдэнд ямар ч эргэлзэх зүйлгүйгээр уулзах шалтгаан гардаг.
- Түүнээс гадна хүн бүрт бусдыг хайрлахын зэрэгцээ зайлшгүй амрах хэрэгтэй болдог. Хэрэв дурлалт хосууд хамт ажилладаг бас хамт амьдардаг бол тэдэнд хоногт 24 цаг хамтдаа байх шаардлагатай болно.
- Хамтран ажиллагсад өөр хоорондоо албан тушаалын суудлын төлөө өрсөлдөх нь цөөнгүй. Энэ бүхний эцэст хэн нэгэн нь албан тушаал ахих юм бол тал тохой татахгүй байхыг хичээхэд хэцүү байх болно. Учир нь төвийг сахиагүй тохиолдолд шүү дээ. Харин дурлалт хосууд хоорондоо өрсөлдөх аваас тэд шууд л дайсан болж хувирдаг байна.
- Ихэнхдээ хосууд цаг товлож болздог бол тэдэнд тэгэх шаардлага байхгүй. Учир нь өдөр бүр ажил дээрээ байнга учирж, уулзаж, мэндэлж, бие биенээ харж байдаг болохоор тэр шүү дээ. Түүнчлэн нэгнийхээ ажлыг бусдаас илүү сайн ойлгож чаддаг.
URL: